Даунтай хүүхдийг “Нарны хүүхэд” “Хамгийн онцгой бэлэг” гэдэг

0

Дэлхийд судалгаагаар зургаан сая гаруй хүн Дауны хам шинжтэй гэсэн дүн гарсан байдаг. Энэ төрлийн хам шинж өвчнөөс болж жилд 20 мянга гаруй хүн нас бардаг байна. Энэхүү өвчнийг 1826 оноос бүртгэж судалж эхэлжээ. Ураг эхийн хэвлийд бүрэлдэх явцад хүний 46 хромсомын 21 дэх хос хромсом нь хуваагдлын үед бүрэн салаагүйн улмаас дауны синдром үүсдэг гэнэ. Энэ өвчин нь төрөхөөс үүдэлтэй ч тэд эрүүл хүн шиг сэтгэж, ярьж чадахаас гадна сурсан зүйлээ хэзээ ч мартдаггүй байна. Ялгаатай зүйл нь ганц бөгөөд тэр нь даун гэх тодорхойлолт юм.

Монголын дауны холбоо ТББ нь анх 2008 онд байгуулагдаж өдгөө 200 гаруй гишүүнтэй өнөр өтгөн айл болсон байна.Холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн асан С. Оюун ажилладаг. Дауны хам шинжтэй хүүхдүүдийн эрүүл байх, сурч боловсрох, нийгмийн харилцаанд оролцоход дэмжлэг үзүүлэх, гэр бүлийнхэнд тусламж үзүүлэх зорилготой. Өнөөдөр Орхон аймагт  тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажилладаг 3 төв ,сургууль цэцэрлэгийн эмч багш , ЭМГ, БОЭТ-ийн эмч нар , хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд даун ,аудизмын онцлог болоод бэрхшээлээс гарах арга зам , ажиллах туршлагын талаархи сургалтыг АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Орхон аймгийн хэмжээнд  тусгай хэрэгцээт 333 хүүхэд байдаг юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.