Энэхүү сайн үйлсийн аяныг “Х.Бүүст”спорт автомашины холбооны гишүүдийн сэтгэлийн хандиваар өрнүүлсэн бөгөөд Баян-Өндөр сумын Засаг дарга дэмжиж Уртын гол багт шинэ газар өгсөн байна.
Гэр авсан Нямбат нь харуул хамгаалалт ажил хийдэг бөгөөд эхнэр хүүхдийн хамт найзынхаа хашаанд түрээсийн гэр барин амьдардаг байжээ. Тэрбээр “Залуу гэр бүл”-ийг дамжин ажиллаж байгаа Спорт автомашин сонирхогчдын холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ болон тус холбооны гишүүд, сумын удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.
“Х.Бүүст”спорт автомашин сонирхогчдын холбооны зүгээс Орхон аймагт олон цуврал ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд Монголд анх удаа дрифт болон спорт автомашин сонирхогчдын тэмцээн уралдаан зохион байгуулах зориулалтын талбайг барьж байгуулахаар ажиллаж байгаа юм байна.



ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1