Татварын шинэчилсэн хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

0

Орхон аймгийн татварын хэлтсээс  Төрийн болон төсвийн байгууллагын нягтлан бодогч нарт зориулан татвар төлөгчдийг хамруулан Татварын шинэчилсэн хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэгийг өнөөдөр  зохион байгууллаа.

Орхон аймгийн төсвийн орлогын дийлэнхи хэсгийг хувийн хэвшил бүрдүүлдэг.  Тэр дундаа Монголын саалийн үнээ гэж нэрлэгддэг Эрдэнэт үйлдвэр нь Орхон аймгийн татварын орлогын зонхилох хэсгийг бүрдүүлнэ . Орхон аймаг татварын орлогыг нэмэгдүүлэх нэг талын ашиг сонирхол байдаг бол нөгөө талд нь нийт татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх ёстой . Өөрөөр хэлбэл Орхон аймаг нь 20 гаруй мянган татвар төлөгч иргэд, 3000 гаруй аж ахуй нэгжүүдээс бүрддэг. Аймгийн аж үйлдвэр, ЖДҮ, хөгжлийн цогц бодлого нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг хөлд дээр нь босгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, орон нутагт нэмүүн өртөг буй болгох, бодит салбар дахь ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай байгаа энэ үед зарим байгууллагын голлох мэргэжилтэнүүдэд энэ төрлийн сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа нь үр дүнгээ өгнө гэдэгт Татварын хэлтсийнхэн итгэлтэй байгаа юм .

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.