Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан байна.
Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг чуулганы хуралдаанаар эцэслэн баталдаг. Өнгөрсөн 2017 оны 5-рсард яригдаж байгаад чимээ алдарсан бол дахин сонгогдох тухай яригдаж ийнхүү Элчин сайдаар суухаар болжээ .
Товч намтар:
Овог: Ёндон
Нэр: Отгонбаяр
1965 онд Улаанбаатар хотод төрсөн.
Сургуульд суралцсан байдал:
- 1982 онд нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль
- 1989 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль
- 1995 онд БНЭУ-д Маркетинг, менежментийн сургууль
- 2000 онд ОХУ-д Дипломатын академийг тус тус төгссөн
- 2005 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан.
Дипломатч, Олон улсын харилцааны магистр, түүхийн ухааны доктор.
Эрхэлж байсан ажил, албан тушаал:
- 1982-1983 онд Ардын армийн 282 дугаар ангид байлдагч,
- 1989-1991 онд Гадаад хэргийн яаманд атташе,
- 1991-1996 онд БНЭУ дахь МУ-ын Элчин сайдын яаманд II нарийн бичгийн дарга,
- 1996 онд Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын хэлтэст I нарийн бичгийн дарга,
- 1996 онд НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газарт төлөөлөгч,
- 2000-2001 онд Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлтийн газарт I нарийн бичгийн дарга,
- 2001-2004 онд Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх,
- 2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлд нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2008-2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд,
- 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр тус тус ажиллаж байсан.
Төрийн албанд 22 жил. Үүнээс улс төрийн албан тушаалд 11 жил ажиллажээ.
Хэлний мэдлэг: Орос, англи, хинди, урду, франц
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал
2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын дэд сайдаар ажиллаж байгаад эдүгээ Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд боллоо.