64 хүний аминд хүрсэн галын улмаас ХОТЫН ДАРГА огцорчээ

0

Сибирийн Кемерово хотноо үйл ажиллагаагаа явуулах “Өвлийн интоор” худалдааны төвд өнгөрсөн сарын 24-нд гал гарч, 64 хүн харамсалтайгаар амиа алдсан билээ. Амиа алдагсдын 41 нь бага насны хүүхдүүд байсан юм.

Өнөөг хүртэл тус худалдааны төвд ямар шалтгааны улмаас гал гарсан нь нууц хэвээр байна.

Тэгвэл олныг цочирдуулсан уг асуудлаас болж Кемерово хотын дарга Аман Тулеев албан тушаалаасаа огцорсон талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Тэрбээр Кемерово хотыг 1997 оноос хойш тасралтгүй 21 жилийн турш удирдаж буй юм.

Хотын дарга өчигдөр өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ Ерөнхийлөгч В.Путинд хүлээлгэн өгсөн бөгөөд уг хүсэлтийг Кремлийн тэргүүн хүлээн авчээ.

“Өвлийн интоор” худалдааны төвд гал гарсаны дараа хотын даргыг ажлын хариуцлага алдсан хэмээн буруутгаж, огцрохыг шаардсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.