“Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгаа”-ны хүрээлэнд Бүгд Найрамдах Казакстан Улсын “Камаз-Инжиринг” ХК-ийн зүгээс “Камаз” маркийн 4 ширхэг авто машин хандивлажээ. 10-аас 14тоннын даацтай хог цэвэрлэх зориулалтын эдгээр машинуудыг Орхон аймгийн хот тохижуулах газарт бэлэглэх шийдвэрийг тус хүрээлэнг үүсгэн байгуулагч Б.Бат-Эрдэнэ гаргасан байна. Ингэснээр Орхон аймгийн хэмжээнд дутагдалтай байсан хогны машины асуудал бүрэн шийдэгдэх гэнэ.
Дашрамд дурьдахад, энэхүү хандивын саналыг Казакстан Улсад Олон улсын уламжлалт эмчээр ажилладаг Эрдэнэтийн унаган иргэн Х.Батхүү хүсэлт тавьсаны үндсэн дээр ийнхүү ажил хэрэг болсон ажээ. Харин “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгаа”-ны хүрээлэн нь Эрдэнэт хотын хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулах зорилготой, ашгийн бус хэлбэрээр байгуулагдсан байгууллага юм байна.
Ингээд байгуулагдсан цагаасаа л “Монголын хамгийн цэвэр хот” гэх тодотголтой байсан Эрдэнэт хотын өнгө үзэмж улам сайжрах нь ээ.