“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” 2017 оноос эхлэн “Сэтгэл шингэсэн хот” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд нийгмийн олон талт үйл ажиллагааг Эрдэнэт хотод хийж хэрэгжүүлж эерэг, бодит үр дүнг чухалчилж ажилласаар өнөөг хүрлээ.
Харин өнөөдөр /2018 оны 4 дүгээр сарын 19/ БНСУ-с шүдний иж бүрэн тоног төхөөрөмж бусад дагалдах хэрэгслийн хамт Монгол улсруу ачигдсан гэсэн сайханмэдээ тус хүрээлэнд ирлээ.
Судалгаагаар ахмад настан, бага насны хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл өндөр гардаг тул энэхүү тоног төхөөрөмж нь тус өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэн бүрэн эмчлэнэ гэдэгт итгэлтэй байна. Тус иж бүрэн төнөг төхөөрөмжид суурилан шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулах ба Наран багт тус эмнэлгийг нээх талаар талууд ярилцаж байна.
Сэтгэл шингэсэн хот төслийн хүрээнд цаашид тус хотын оршин суугчдын сайн санал санаачлагуудыг бодит ажил хэрэг болгон ажиллана.
Эрдэнэт хотын хөгжлийн төлөө чин сэтгэл, зүтгэл гарган ажилласан бүх талуудад талархлаа илэрхийлж байна.