ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТ ГОВИЛ БАГТ АЖИЛЛАВ

0

Өчигдөр буюу 4 дүгээр сарын 19-ний орой Говил багийн “Илгээлт” орчимын айлуудыг дулаанаар хангадаг шугамыг том оврын автомашин мөргөж унагасны улмаас Говил багийн зарим хэсгийн айлууд халаалт дулаангүй болоод байсан.
Өнөөдөр Говил багт Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Дэд бүтэц, хот байгуулалт хариуцсан орлогч С.Батжаргал болон албаны бусад хүмүүс газар дээр нь очиж ажиллан “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн ажилтнуудыг өнөөдрийн дотор засварлаж хэвийн байдалд оруулахыг үүрэг болголоо.
Мөн Говил багт тулгамдаад байгаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хаягдлын аж ахуйн далангийн цагаан тоосыг цаашид хэрхэх талаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Байгаль орчны мэргэжилтнүүдтэй уулзаж зөвлөлдөв. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс Хаягдлын аж ахуйн далангийн цагаан тоосыг дарах талаар төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд 2 жилийн дараа гэхэд үр дүн нь гарна гэдэг амлалтыг өгч байлаа. Мөн “Хаягдлын далангийн цөөрмөөс шүүрлийн ус нэвчиж байна гэсэн“ яриа тус багийн иргэдийн дунд байдаг. Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх үүднээс Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагууд нэг цэгээс, нэгэн цаг хугацаанд усны дээжийг авч тус тусын лабораторид шинжлэн хариуг мэдээллэхийг үүрэг болгов. Түүнээс гадна Говил багийн иргэд, Баянцагаан багийн вокзал орчмын иргэдийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Эмнэлэг сувиллын албанд эрүүл мэндийн үзлэгт оруулах асуудлыг ярилцаж шийдвэрлэлээ.
Мөн Говил багт нурж, эвдэрч олон жил хотын өнгө үзэмжийг гутааж байгаа барилгуудын асуудлыг шийдвэрлэх, зарим зам, гүүр, гарцыг сайжруулан засах, автозамд хурд сааруулагч тавих асуудлыг судлах зэрэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, аолбогдох байгууллагуудад үүрэг өглөө.                             ERDENET.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.