Орхон аймагт тулгамдаж буй 3 асуудлыг онцгой анхаарах үүрэг өгөв

0

Өнөөдөр болсон засаг даргын шуурхай хуралдааны үеэр аймгийн засаг дарга Д.Батлут нийтийн тээврийн үйлчилгээ, агаарын бохирдол болон цагаан тоосны асуудлыг онцгой анхаарч ажиллах, шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өглөө. Одоогийн байдлаар цагаан тоостой холбоотой туршилт явагдаж байгаа бөгөөд вокзал орчимд амьдарч байгаа иргэдийг бүсийн оношлогоо, эмчилгээний Медипас төвд Эрдэнэт үйлдвэрээс төлбөрийг нь гарган оношлуулахаар болсон байна. Үүнтэй холбогдуулан засаг дарга Д.Батлут иргэдийн тоог гаргах болон холбогдох бусад асуудлыг яаралтай шийдэх үүрэг өгсөн юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй асуудлыг арилгах, автобусуудыг цагийн хуваарь болоод бүрэн маршрутын дагуу ажиллуулах, тусгай аппликэйшн ашиглан иргэдэд автобусны байршлыг мэдээлдэг болгох асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэ гэв. Үүнээс гадна утаа болон агаарын бохирдлыг багасгах талын ажлыг ч мөн чухалчилж холбогдох албаныханд онцгой анхаарах, санал санаачлага гарган үр дүнтэй ажиллах хэрэгтэй байгааг анхааруулсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.