АН-ын дарга Зэс Эрдэнийн Алтанхуягийг огцруулахаар болжээ

0

Сүүлийн үед Орхон аймагт “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-тай холбоотой асуудал ихээр яригдах болсон. Үүнтэй холбоотой “Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо” НҮТББ-аас өнгөрсөн 7 хоногт АН-ын дарга С.Эрдэнэд нэгэн шаардлага хүргүүлжээ. Ингэхдээ Орхон аймгийн АН-ын даргаар ажиллаж байгаа Д.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цаашлаад намын гишүүн байх эрхийг хасахыг шаардсан байна. Д.Алтанхуяг нь 2010 оноос эхлэн Орхон аймагт зэсийн үйлдвэр барьж, иргэн бүрт ашиг хүртээнэ хэмээн ард иргэдэд хувьцаа эзэмшүүлэх болсон. Гэтэл одоог хүртэл үйлдвэр баригдаагүй, иргэдэд ашигтай зүйл болоогүй байгаад дургүйцсэн хэсэг хамтран “Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо” НҮТББ-ыг байгуулсан байна. Одоогоор Эрдэнэтийн ард иргэдийн дунд эргэлзээ төрүүлж, тэднийг хэнд итгэхээ мэдэхгүй байдалд хүргээд байгаа энэ асуудал хэрхэн шийдэгдэж, хэн нь үнэн зөв, иргэдэд хэрэгтэй, ашигтай үйл ажиллагаа явуулахыг цаг хугацаа харуулахаар байгаа. Ямартаа ч Ардчилсан намын дарга С.Эрдэнэд өгсөн албан шаардлагын хариуг намын даргын нарийн бичиг уламжлахдаа Дашзэвэгийн Алтанхуягийг Орхон аймгийн Ардчилсан намын даргын үүрэгт ажлаас огцруулж энэ 7 хоногоос түр намын дарга орлуулна гэсэн байна. Орхон аймгийн цэнхэр байшингийн даргын суудалд суух магадлалтай хүн одоогоор тодорхойгүй байна. Даргаа тэсгээдэггүй намын дараагийн дарга хэн бэ?

1
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.