ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧИД АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ ЦУГЛААН ХИЙНЭ

0

Эрдэнэт үйлдвэрийн 6000 гаруй ажилчдын дуу хоолой болон ажиллаж буй Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтын өмнөх анхааруулах цуглааныг 2018 оны 4-р сарын 28нд А.Амарын талбайд 11:00 цагаас хийхээр болсон байна. Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагуудын идсэн уусан, бусадтай үгсэн хуйвалдсан болгон ил болж зарим хүмүүс эхнээсээ хоригдож нэгэн цагт Аймгийн засаг дарга Д.Оюунбатыг Солонгос улсад зодож явсан Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал эдүгээ хоригдон шалгагдаж буй. Энэ зөвхөн хэрэг хэзээ ч хуучирдаггүйн баталгаа юм. Өнөөдөр сайхан алба тушаал дээр булуулан ажилчдын хөлс хүчийг хэдэн саяар нь хумслан суугаа ч хорвоогийн бүхий л зүйл баримт дээр үлддэг тул шалгагдах нь хэзээд тодорхой юм. Саяхан түгсэн удирдах шатныханы авсан гэх олон сая төгрөг ажилчдыг багагүй бухимдуулсан бололтой. Ямартаа ч одоогийн ажиллаж буй захирал даамлын нэрс овог албан тушаал бүгд байгаа болохоор үнэн гэсэн байр суурьтай ажилчид ч байгаа юм байна. Авсан эсэх нь МУЗГ-ын Саяхан томилогдсон ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСГЭЭС БАТАЛГААЖИНА ГЭСЭН ОЙЛГОЛТТОЙ БАЙНА. АЖИЛЧДЫН ЦАЛИН БАГА, АМЬДРАЛЫН ХААНА Ч ХҮРЭХГҮЙ БАЙГАА НЬ ИЙНХҮҮ ЖАГСАХАД ХҮРГЭЖЭЭ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.