Цэргийн татлагад 18-аас 25 насны залуучуудыг хамруулна

0

Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга болон тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж хугацааг тогтоох тухай тогтоолыг МУ-ын засгийн газраас гаргаж, үүний дагуу аймаг, нийслэл, дүүргүүдийн засаг дарга нар захирамж гарган хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд манай аймагт цэргийн жинхэнэ албан хаагчийн цэргийн татлагын нэгдүгээр ээлж энэ сарын 28-наас 30-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Ингэхдээ 18-аас 25 насны залуучуудыг хамруулах юм. Орхон аймгийн цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь энэ жилийн цэрэг татлагын гол онцлог нь цэргийн насны залуучуудыг чих хамар хоолой, нүд, эрүү нүүр, дотор, мэдрэл, сэтгэц, БЗДХ, мэс засал зэрэг 9 төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, элэгний В, С вирусыг тодорхойлж байгаа явдал гэлээ. Мөн цэрэг татлагын багийнхны хэлж буйгаар энэ жил залуусын цэргийн алба хаах сонирхол болоод иргэний үүргээ биелүүлэх хүсэл эрмэлзэл их байгаа юм байна. Дашрамд дурьдахад, 2017 оны нэгдүгээр ээлжээр цэрэгт татагдсан цэргүүдийн алба хаах хугацаа дуусч, тэднийг хүлээж авах ажлыг ирэх 5 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.