ТАНИЛЦ: ОРХОН АЙМГИЙН АН-ЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.БАТХУЯГ

0
Орхон аймагтаа одоогийн эрх баригчдын гол сөрөг хүчин болох Ардчилсан нам өнөөдөр дуншиж дуншиж төрлөө гэдэг шиг Шинэ үүрэг гүйцэтгэгчтэй боллоо. Намын нэр хүнд яригдаж толгой сүүлийн асуудалтай хутгалдсан нам одоо нэг голдрилдоо орох болов уу гэсэн багахан ч гэсэн итгэл найдвар намын гишүүдэд төрөв бололтой. Харьцангуй Эрдэнэтийн улстөрд олон жил явж олон нийтэд харилцаа хандлага дээрээ гологдоогүй Баян -Өндөр сумын Ардчилсан намаас нэр нь танигдсан Цогтсайханы Батхуяг Орхон аймгийг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо. Тэрбээр сүүлийн 10 гаруй жил Ардчилалын төлөө явж 2012-2016 онуудад Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдон ажилласан. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн орлогч даргаар ажиллаж байсан юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.