Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Үндэсний ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

0
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын Топ ААН-ийг шалгаруулан өргөмжлөл гардуулах ёслол 2017.04.27-ний өдөр Төрийн ордонд болсон.

Энэ жил 16 дахь удаагаа болж буй уг шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн гаргасан юм. Уг нэр хүндтэй шалгаруулалтанд “Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК”  5 жил завсарласаны дараа энэ жил улсад төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтээр өндөр үнэлгээ аван шалгарсан байна. Үүнийг ч шинэ удирдлагын баг ирсэнтэй холбон харж болохоор байна. Учир нь  Орхон аймгаас ” Эрдэнэт үйлдвэр ХХК “16 удаа жил бүр тэргүүлж байгаа бол энэ оноос  ” Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК” зуузай холбон амжилт гаргажээ.

Өдгөө бүтэц зохион байгуулалтын хувьд Булган, Архангай, Өвөрхангай, Хархорины гэсэн орон нутгийн 4 салбартай, төвдөө Захиргаа удирдлагын, Техникийн, Санхүү тайлан бүртгэлийн, Хяналтын, Эрчим хүч борлуулалт маркетингийн 5 хэлтэст харьяалагдах нийт 623 ажиллагсадтай.  Энэ оны хувьд Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчиддаа зориулан орон сууцны хороолол барьж ,30 ажилтан шинэ байрны түлхүүрээ гардан хямд өртөгтэй орон сууцанд амьдрах болсон байна.  Байгуулагдсан цагаасаа хойших 30 гаруй жилийн түүхэнд ажилчддаа зориулан том хөрөнгө оруулалт хийснийг Шинэ удирдлагын багынханы ажлын амжилт, уялдаа холбооны үр дүн гэж дүгнэхээр байна. “Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ” 2017 онд нийт татвараар 76-т, борлуулалтын орлогоор 91-т, ашгийн хэмжээгээрээ 74-т, хөрөнгийн хэмжээгээрээ 46-т эрэмблэгдэн Үндэсний ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарч , Ерөнхий захирал Г.Баярцогт ийнхүү 5 жилийн дараа шагналыг эгүүлэн авчирлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.