БАЯН-ӨНДӨР УУЛЫН ОВООГ ТАХИНА

0

Хоёр дахь удаагаа Баян-Өндөр хайрханаа төрийн оролцоотойгоор тахих гэж байгааг тохиолдуулан өнөөдөр ажлын хэсгийн дарга, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон ажлын хэсгийн гишүүд, лам хуврагууд сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ.
Баян-Өндөр уулыг эрт дээр үеэс нутгийн ард олон тахин шүтэж ирсэн уламжлалтай. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт хотын хүн ам ихээр нэмэгдэж, гэр хороолол улам бүр өргөжин тэлж, хүний зохисгүй үйлдлийн нөлөөлгөөр Баян-Өндөр хайрханы ойн нөөц багасч, зарим төрөл зүйлийн амьтан ургамал ч ховорджээ.
1998 онд хийсэн судалгаагаар Баян-Өндөр ууланд шувууны 24 зүйл, хөхтөн амьтны 21 зүйл, шавьжийн 132 зүйл амьдарч байжээ. 2014 онд дахин судалгаа хийхэд хөхтөн амьтад болоод шавьжийн зүйлийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан байна. Өнөөдрийн байдлаар тухайн ууланд 46 овгийн 78 төрөлд хамаарах 147 зүйлийн ургамал ургадаг гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ.
Ийнхүү Баян-Өндөр уулыг 2017 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд үүнтэй уялдуулан хоёр дахь удаа төрийн оролцоотойгоор Баян-Өндөр хайрханы овоог энэ сарын 20-ны өдөр тахих гэж байна. Монгол хүн байгалийнхаа хишгийг зүй зохистойгоор хүртэхийн зэрэгцээ түүнийгээ хайрлан хамгаалж, тахин шүтэж ирсэн уламжлалтай. Энэ нь шашны гэхээсээ илүүтэйгээр байгаль орчноо хайрлан хамгаалах томоохон арга хэмжээ юм. 5 дугаар сарын 19-ний орой буюу Бямба гарагт 21 цагаас 7 бурхан одыг тахих ёслол болох бөгөөд харин маргааш нь буюу 20-ны өдөр Баян-Өндөр уулын тахилгын ёслол өглөө 08 цагаас эхлэх юм. Иргэд энэхүү ёслол оролцохоор ирэхдээ сүүнийхээ дээшийг өргөж, арвай будаагаар далаалаг авахуулж болох аж.

1
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.