Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж – гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ

0

Хунтайж Гарри болон Меган Маркл хоёрын хурим тавдугаар сарын 19-нд болов. Хуримын ёслолд 2600 зочин, тухайлбал дуучин Элтон Жон, америкийн телевизийн хөтлөгч Опра Уинфри, теннисчин Серена Уильямс, жүжигчин Жорж Клуни, Виктория болон Дэвид Бекхэм, түүнчилэн хатан хааны гэр бүлийнхэн ирсэн байна.

Хунтайж Гарри хуримын ёслолын өдөр өөрийн эх – талийгаач гүнж Дианагийн зүүж байсан биндэръяа шигтгээтэй бөгжийг өөрийн гэргийд зүүж өгчээ.

Хунтайж Гарри болон Меган Маркл нар талийгаач гүнж Дианаг баяр ёслолын туршид өөрсөдтэйгээ хамт байгаа юм шигээр харуулахыг мэрийж, сүмд ёслол үйлдэх үеэр гүнжийн эгч хатагтай Жейн Фэллоуз библийн судраас нэг ишлэл уншсан байна. Гэрлэх ёслолд уригдсан 600 хүн оролцсон хүлээн авалт дээр Дианагийн дотнын анд Элтон Жон дуулжээ.

Уригдагсдын дунд хаан ширээ залгамжлагчийн хуучин найз бүсгүй Челси Дейви байсан байна. Ёслолын арга хэмжээний үеэр түүний царайны байдал нийгмийн сүлжээ хэрэглэгсдийн анхаарлыг татсаныг Buzzfeed сайтад бичжээ.

 

Хунтайж Гарри, Дейви хоёр 2007 онд холдсон бөгөөд үүний шалтгаан нь хардалт байжээ. Бүсгүй хунтайж Гарригийн гар утаснаас шүтэн бишрэгч нэг бүсгүйн ирүүлсэн мессежийг олсноор, түүнийг орхисон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.