2019 онд хийж гүйцэтэх ажлын санал асуулгыг иргэдийн дунд явуулжээ

0

Өнөөдөр аймгийн засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Баян-Өндөр сумын засаг дарга С.Ганцогт Орон нутгийн хөгжлийн сангийн 2019 онд хийж гүйцэтэх ажлын санал асуулгыг иргэдийн дунд явуулж 27000 иргэнээс санал авч дууссан талаар ярьлаа. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2015-2017 онуудад хийж гүйцэтгэсэн ажлууд, тэрний гүйцэтгэл дутуу ажлуудад шаардлага тавьж, шаардлагын дагуу хийж гүйцэтгэсэн ажлуудад хяналт тавьж шалгах ажлуудыг өнгөрсөн 7 хоногт хийж гүйцэтгэсэн гэв.

Түүнчлэн хурлын үеэр орон нутгийн цаг үеийн асуудал болоод өнгөрөгч 7 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар хэлтэс, албадын дарга нар мэдээлэл хийсэн юм. Хурлын эхэнд өнгөрсөн 7 хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлт болоод хийж дууссан, хийж байгаа ажлуудыг танилцуулав.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.