Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Үерийн хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлнэ

0

5 дугаар сарын 24-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 144 дахь өдөр бөгөөд он дуусахад 221 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 27 хэмийн дулаан бол шөнөдөө 11 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 10, зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2414.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.90, юань 379.60, вон 2.24 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлгэсэн 5 настай Энхномин охины бие тэнхэрч 11.00 цагаас 1-р эмнэлгээс гарна.
  2. “Барилга, бүтээн байгуулалтад ЦЕМЕНТ-ийн чанар, бүтэц нөлөөлөх нь” сэдэвт семинар болно.
  3. 11.00 цагт Геодези, усны барилга байгууламжийн газраас Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст контейнер буулгаж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй хуулийн этгээдүүдэд хариуцлага тооцож, албадан нүүлгэж, хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэх гэж байна.
  4. 11.00 цагт Төрийн ордны В танхимд Монгол Улс, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтын ажиллагааны 50 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хуралтай.
  5. “Говийн домог” уран сайхны киноны нэрэмжит өдөрлөгт 17.00-20.00 цагийн хооронд Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд болно.
  6. 10.00 цагт нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд “Хаягдал зай хураагуур цуглуулах эхний хайрцгийг байршуулах гэж байна.
  7. Жил бүр зохион байгуулагддаг “Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний 9-р чуулган нээлтээ хийнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. Өнөөдөр бол Дэлхийн эх орончдын өдөр.
  2. Мөн өнөөдөр Канад улсын Ялалтын баяр тохиож буй.
  3. 1830 онд Америкийн алдарт “Бяцхан хургатай Мари” бүүвэйн дуу гарчээ.
  4. 1883 онд АНУ-ын Брүүклиний гүүр 14 жил баригдсаны эцэст нээгджээ.
  5. 1961 онд Бүгд Найрамдах Кипр улс Европын холбоонд элсжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.