МЯНГАН АХМАДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

0

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой энэ жил тохиож байна.
40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс олон ажил төлөвлөн, зохион байгуулж байгаагийн нэг нь тус үйлдвэрт ажиллаж, залуу халуун насаа зориулсан 1000 ахмадын чуулга уулзалт юм.
“Мянган ахмадын чуулга уулзалт” өнөөдөр Хангарьд спорт цогцолборт эхэллээ. Энэхүү чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга, Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар оролцож, баяр хүргэж үг хэллээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн орлогч захирал, цех, хэлтэс нэгжийн дарга нар оролцож байгаагаас гадна “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжээс толилууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.