Сүхбаатарын талбайд ес хоног үргэлжилсэн суулт зогсчээ

0

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон салбарын төлөөлөл болсон ажилтнууд төв талбайд цалин, хөлсөө нэмэгдүүлэхээр суулт хийж байсан юм. Ес хоног үргэлжилсэн суулт өчигдрөөс зогссон байна.

МҮЭХ-ын Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Засгийн газрын зүгээс цалин хөлсийг нэмэх шуурхай ажлын хэсэг байгуулсан. Тиймээс төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэх зорилго бүхий ажил хаялтын өмнөх суулт ес хоног үргэлжилж, өчигдөр зогссон. Цаашдаа зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Монгол хүний ажлын байрыг тогтвортой, баталгаатай байлгах, амьдралын түвшинг дээшлүүлэх чиглэлд Засгийн газар, МҮЭХ, ОУХБ нягт хамтран ажиллах болно” гэсэн тайлбар өглөө.

Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэх бодлого баримтлан ажиллаж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дурьдаад, “Өчигдөр буюу энэ сарын 23-нд Сангийн сайд болон ХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломж, хөрөнгө , санхүүгийн нөөц бололцоог тодорхойлох ажлын хэсэг байгуулсан. Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 2018-2020 онд нэмэх боломж, бололцоог бүрдүүлэх болно” гэсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.