Өргөн уудам Хятад орон хийгээд Ши Жиньпиний даалгавар биелэх зуур

0
АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ
Монгол орны хэсэг сэтгүүлчид одоогоос хэдэн жилийн өмнөөс Баруунш зорчин тус гүрний хөгжил соёлоос сурвалжилга бэлтгэн их гүрний бодлогыг нүдээр гаргах нэгэн боломж бүрдсэн ажээ. Монголын 50 сэтгүүлч БНХАУ-ыг 5 сарын 20-26 ний өдөр зорьж аялал ажлыг зэрэгцүүлэн ажиллалаа.

Монголын хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй амжилттай ажиллаж буй сэтгүүлчдийг МУ-ын Гадаад харилцааны яам Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулж сонгосон байлаа. Урд хөршийн хурдацтай хөгжлийг нүдээрээ харж чихээрээ сонсон бичиглэх зуур анхаарал сонирхол татсан зарим зүйлийг нийтлэхийг хүслээ.

 

 

 

 

 

 

 

 

Өргөн уудам Хятад орон

Хятад улсыг Монголчууд бид өөр өөрийн үзэл бодлоор дүгнэж бараг л амандаа орсоноороо дүгнэж ярих хандлага их байдаг билээ. Гэтэл тэнд Дэлхийн хурдацтай хөгжил цаг мин секундээр хөгжиж буй нь онгоцонд суух онгоц хойшлох зуур л мэдрэгдэв. Хятад улс хятад хүн их хариуцлагатай юм байна. Бидний сэтгүүлчдийн суусан СHINA AIR авиа нисэхийн компани Улаанбаатар-Бээжин чиглэлд нислэг үйлддэг. Гэтэл 5 сарын 20-ны үдээс өмнөх нислэг оройн 18 цаг 30мин болтол агаарын саатлаас гэж хойшлогдов. Хол ойроос цугласан Хятад явах 50 сэтгүүлч Улсын Нийслэлийнхээ Баянгол зочид буудалд түр саатав. Бээжин нисэх бүх зорчигчдийг буудалд буулган оройн болтол үдийн хоолоор дайлж зочид буудлын бүх тооцоог хийж бяртай гэдгээ давхар батлаад авав. Монголын нисэх багийнхан жаахан салхи байтугай бороо орж байх зуур бууж зардлаа хэмнэдэг энэ байдал эрсдэл үүсэхгүй гэх баталгаа алга гэдгийг хэлэх хэрэгтэй бололтой. Cnina air тэнгэр цэлмэг байхад нэг өдөр саатуулж хөтөлбөр хойшлогдон үдшийн цагаар Бээжин хотноо газардлаа.
Бээжин хот: Товч нэр нь Жинг ба БНХАУ-ын нийслэл. Хятад улсын Засгийн газар соёл боловсролын төв олон улсын харилцааны зангилаа бөгөөд түүх соёлын алдарт хот. Бээжин 3000 жилийн түүхтэй 800 жилийн тэртээгээс нийслэл хот болжээ. Бидний сэтгүүлчдийн эрхэм зорилго бол Бүх Хятадын Төрийн Зөвлөлийн ядуурлыг бууруулах удирдах багийн ядуурлыг бууруулах хөгжүүлэх хууль дүрэм бодлого төлөвлөгөө хэрэгжилтийг сурвалжлах ажил юм. Хятадын олон улсын ядуурлыг бууруулах төв 2004 онд байгуулагдаж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон олон улсын ядуурлыг бууруулах сургалт судалгааг хийж Засгийн газар ТББ-уудыг дайчлан 2012-2018 он хүртэлх хугацаанд ядуурлыг бууруулах тусгай төсвөөс 89 сая хүнийг хамруулан ядуурлаас ангижруулжээ. Хөдөө тосгоны амжиргааны доод түвшинг тодорхойлдог сангаасаа ядуу иргэддээ дэмжлэг үзүүлж 2012 оноос эхлэн жилдээ 13сая иргэнийг гаргадаг болжээ. Аж үйлдвэржих хөгжих явц нь тархай бутархай сууршин ядуу амьдарч байгаа тариачдыг ажлын байртай болгож тосгоноосоо жилдээ хот руу 200 сая иргэн орж шинэ сууринд амьдардаг байна. Нэгэн жишээ Гүйжүү мужийн Би ЖиЕ хот. Би Жи нь Хятад улсын баруунаас зүүнш цахилгаан дамжуулах суурин газар үйлдвэрлэлийн суурин газар тариалан эрхлэлттэй. Шинэ суурин үүсгэн тосгоны ядуу тариачдыг орон сууцжуулж эхэлсэн том ажлын эхлэл болсон байлаа.
СИ ЗИНЬПИНЫ ГАЙХАЛТАЙ ТӨРИЙН БОДЛОГООР САЙХАН БАЙРАНД АМЬДАРЧ БАЙНА
Би Жие хотын шинэ орон сууцанд орсон энэ тариачин эмэгтэй 56настай Хан үндэстэн Дин Жин Зи тариа тариалж хоёр хүүгийнхээ хамтаар амьжиргаа залгадаг байсан бөгөөд өнөөдөр тэр гайхалтай төрийн бодлогын үрээр шинэ суурингийн орон сууцанд оршин суудаг болсон байна. Биднийг очиход тариачдын сууринд тэнгэр багандсан орон сууц сүрдэрлэн баригдаж эхний тариачид байрандаа нүүн орсон байлаа.
Хятад улсын үсрэнгүй хөгжлийн гол нууцыг сэтгүүлч бид нь төрийн бодлогын гайхалтай үр дүн нэг хүн шиг гар нийлэн хамтарч ажиллаж чаддагын жишээ гэж ярилцаж байлаа. Монголын залуус 15-20 жил насаараа төлөн байж дуусгах төлөвлөгөөтэй байдаг орон сууцыг жирийн тариачдад үнэгүй олгож эхэлсэн үнэхээр санаанд багтамгүй байсаныг нуух юун. Бид нь хөгжиж ядан хөлөө жийлцэх зуур Бүх Хятадын ард түмэн Ши Зиньпиний даалгавараа биелүүлэхээр үүрийн 5 жингээр эртлэн босож толгой өөд таталгүй ногоо жимсээ тариалж бодлогонд зангидагдан хөдөлмөрлөж хөгжиж байна. Ши Зиньпины өгсөн үүрэг даалгавар биднийг унтаад босоход бүрэн биелэхээр ойрхон иржээ. Үргэлжлэл бий.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.