ОРХОН АЙМАГТ 1300 ГАРУЙ ХҮҮХЭД ШИНЭЭР ЦЭЦЭРЛЭГТ ОРНО

0

Өнөөдөр хуралдсан Засаг даргын шуурхай хуралдааны үеэр аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас сурагчдын амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, 1-2-р ангийн сурагчид  6-р сарын 1-нд, 3-9-р ангийн сурагчид 6-р сарын 8-нд амрах бол ахлах ангийн сурагчдын амралт 6-р сарын 15-нд эхлэхээр болжээ.

Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалт 6-р сарын 16-20-нд 4-р сургуульд явагдана. Энэ удаад 1427 хүүхэд ЭЕШ-д орохоос 130 нь өмнөх оны төгсөгч аж. Зохион байгуулалтын хувь 34 ангид шалгалтыг авах бөгөөд төгсөгчдийн суудлын хувиар бэлэн болжээ. Одоогоор шалгалтыг зохион байгуулах болон хянагчаар ажиллах багш нарыг сонгож байгаа талаар БСУГ-ын дарга Ж.Батамгалан ярилаа.


Энэ жилийн ЭЕШ-д оролцогчдын материалыг тэр дор нь засаж, хариуг гаргах нь онцлог юм. Үүний хүрээнд шалгалт явагдах 4-р сургуулийг камержуулж, нэмэлт тоног төхөөрөмжүүд суурилахаар болсон. Ингэснээр шалгалт өгсөн төгсөгчид тэдний ар гэрийнхэн гадна байрлуулсан дэлгэцээр оноогоо харах боломжтой болох юм.

Түүнчлэн, Нэгдүгээр ангийн болон цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 4-5-нд явагдаж дууссан. Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид 2300 хүүхэд элсэн суралцахаар болсон бол цэцэрлэгт 1351 хүүхэд суралцахаар бүртгүүлээд байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.