Тусгай хэрэгцээт 50 хүүхдэд сэтгэлийн бэлэг гардууллаа

0

Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сэргээн засах “Итгэлийн мод” ТББ-ын дэргэдэх “Сорхугтани төв” нээгдээд 2 жил болох гэж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон бусад Төрийн байгууллагуудын зүгээс тусламж дэмжлэг хүссэний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй бяцхан хүүхдүүдэд шаардлагатай хүүхдийн хөгжлийг дэмжих Сэргээн заслын төвийг манай аймгийн хувьд анх удаагаа нээж чадсан юм.

“Сорхугтани“ төвд хөгжлийн бэрхшээлтэй 0-6 насны нийтдээ 130 гаруй хүүхэд бүртгэлтэй байдгаас 67 нь тархины саажилттай, бусад нь тулгуур эрхтний саажилт, түнхний мултралт, хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой, оюуны хомсдолтой зэрэг хүүхдүүд байдаг. Өнөөдөр тус төвд бүртгэлтэй 50 хүүхдэд Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч “Хотол хөгжил” ТББ-ын санаачлагч Ц.Ойдов эх үрсийн баярын мэнд дэвшүүлэн бэлэг гардуулан өглөө. Жил бүр 6-р сарын 1-ний өдрийг тохиолдуулан  Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Ойдов эдгээр хүүхдүүдэд баярын бэлэг гардуулахаар болж энэ удаа 2 дахь жилдээ өгч байна.

Мөн  Итгэлийн мод ТББ-ын “Сорхугтани“ төвийн үйл ажиллагааг дэмжин цаашид хамтран ажиллахаар болж зарим тулгамдаад байгаа асуудлууд дээр нь туслахаар боллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.