Мэндчилгээ

0

Орхон аймгийн нийт иргэд, алдрай бяцхан үрс та бүхэндээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөн мэндчилье.
   Дэлхий нийтээрээ 6 дугаар сарын 1-ний энэ өдрийг “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэх уриалгыг 1925 онд гаргаж байсан бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн энэ өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгосноос хойш 66 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. 
  Орхон аймагт 33,6 мянга гаруй хүүхэд өсөн торниж байна. Орхон аймгийн нутгийн удирдлагын байгууллагууд хүүхэд багачуудаа эрүүл чийрэг өсгөх, тэдний оюун ухаан, авьяас билгийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэн  ажиллаж байна. Тухайлбал, Орхон аймагт анх удаагаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх 90 хүүхдийн бүрэлдэхүүнтэй хүүхдийн найрал дууны “Эрдэнэс” чуулгыг байгуулан ажиллаж байгаа ба 2018 оны 05 дугаар сард тайлан тоглолтоо хийсэн. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит “Математикийн анги нийтийн чанарын олимпиад”-ыг өргөжүүлэн, Улсын математикийн олимпиадын III давааг энэ жилээс аймгийн ИТХ-ын даргын ивээл дор зохион явууллаа.  Мөн аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар хүүхдүүдийн бүтээлийг бэлэг дурсгалын зориулалтаар худалдан авалт хийсэн зэрэг нь хүүхэд, багачуудынхаа бүтээлч сэтгэлгээ, оюуныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. 

   Залуу үеэ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, эрдэм боловсрол эзэмшүүлэх, эх орноо хөгжүүлэх чин эрмэлзэл, үндэсний эв нэгдэл, хүнлэг энэрэнгүй үзлээр хүмүүжүүлж, монгол зан заншил үндэсний уламжлалыг өвлүүлэх, ХХI зуунд дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн, эдийн засаг, нийгмийн нөхцөлийг бүрдүүлэх ажилд нутгийн удирдлагын дээд байгууллага болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болно. 

  Монголын үрс маш олон болтугай! 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.