Орхон аймаг 100 гаруй сурагчийн бүтээлийг 3.500.000 төгрөгөөр худалдан авлаа

0

Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдрийг угтаж Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар өнөөдөр 100 гаруй сурагчдад бүтээлийг нь худалдаж авсан “Батламж”,“ Ирээдүйн саятан” хадгаламжийн дэвтэр гардуулсан юм. Нийт 100 гаруй хүүхдийн 223 бүтээлийг орон нутаг 3.500.000 төгрөгөөр худалдан авсан байна.

Энэ сарын эхэнд аймгийн Засаг дарга Д.Батлут XX сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ бүтээлийн үзэсгэлэн гаргаж байсан сурагчидтай уулзаж 90 сурагчийн бүтээлийг худалдан авч аймгийн бэлэг дурсгалын багцад оруулсан. Үүнд нийт 1.360.000 төгрөг зарцуулж хүүхэд тус бүрт нь хадгаламжийн дэвтэр нээсэн байна.

Мөн энэ сарын 28-нд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Бизнесийн гараа” үзэсгэлэн, худалдааны үеэр орон нутаг 61 хүүхдийн 100 бүтээлийг 2.140.000 төгрөгөөр худалдан авчээ. Ийнхүү сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мөнгөн хуримтлалтай болгох, ирээдүйн баялаг бүтээгчдийг бий болгохын тулд хүүхдүүдийн бүтээлийг орон нутаг худалдан авч эхэллээ.

Сурагчид уран зураг, хайчилбар, гар урлалын бүтээлээ өөрсдөө 10.000-200.000 төгрөгөөр үнэлсэн байна. Иймд хүүхэд бүрийн хадгаламжийн дэвтэрт худалдан авалт хийсэн мөнгийг нь хийжээ.

“Хөдөлмөрч, бүтээлч, авъяаслаг сурагчдын бүтээлийг БНХАУ-ын Манжуур хотод зохион байгуулагдах “Эрдэнэтэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр танилцуулж орон нутгийн бэлэг дурсгалын багцад оруулах болсондоо баяртай байна” гэж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хэллээ.

Мэдээллийн төв

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.