Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос санаачлан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн ЗДТГ, төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн түүчээ-Хүний хөгжил” сэдэвт “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ өнөөдөр Их залуу багт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Оюун-Эрдэнэ болон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.
“Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ нь 2018 оны 06 сарын 30 хүртэл үргэлжлэх ба Наран, Бүрэнбүст, Даваат, Яргуйт, Дэнж, Эрдэнэ, Оюут, Зэст, Их залуу багууд болон Жаргалант сумд зохион байгуулагдаад байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
+1
+1
+1
+1
+1