ДАШТ 2018: Испани 3:3 Португал

0

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Б” хэсгийн эхний  тоглолт өндөрлөлөө. Олон сая хүний хүсэн хүлээсэн тоглолт үнэхээр гайхамшигтай болж 3:3 харьцаагаар өндөрлөлөө. Тоглолт эхлэн эхний 4 дэх минутад Испаничууд Роналдуг торгуулийн талбайд унагаан торгууль цохихоор боллоо. Мэдээж хохирогч Роналду өөрөө цохин тоглолтын харьцааг нээв.

 Испаничууд гоол алдсанаас хойш тоглолтоо хэвийн байдалд оруулж 24 дэх минутад Диего Кошта гоол оруулан багийнхаа эхний гоолыг оруулав. Хоёр багийн тоглолт тэнцүү өрнөж байсан ч Испаничууд хамаагүй илүү тоглож байсан. Гэвч цаг дуусахаас өмнө Роналду өөр дээрээ ирсэн бөмбөгийг хаалга руу чиглүүлтэл Давид де Хеа алдчих нь тэр. 

Тооны харьцаа 2:1

Дараагийн үед Испаничууд тоглолтыг удирдаж эхэлсэн. Д.Кошта 55 дахь минутад бужигнаан дундаас гоол оруулж дөнгөв. Үүнээс нэг их удалгүй 58 дахь минутад Начо маш гайхалтай алсын цохилт хийн Испаничуудад тэргүүлэл авчирсан. Тоглолт үргэлжилсээр цагийн төгсгөл ирэв. Гэтэл 89 дэх минутад Ж.Пике буруу хамгаалан Роналдуд хаалттай цохилт хийх эрх олгов. Хаалттай цохилтыг гарамгай хийдэг Роналду баруун дээд булан руу чиглүүлэн цохисоноор тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Роналду ингэснээр анх удаагаа хеттрек хийн, 4 ДАШТ дараалан гоол оруулсан 4 дэх тоглогч боллоо.

Ийнхүү хамгийн гайхалтай тоглолтыг дэлхийн олон сая хүн цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан үзлээ. Шилдэг хоёр баг одоо дараачийн хоёр тоглолтондоо хэн нь илүү олон гоол оруулах вэ гэдэг уралдаан зарлаж байна. Олон гоол оруулж чадсан нь хэсгээ тэргүүлнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.