Уругвайн шигшээ баг эцсийн мөчид хожил авлаа

0

Дэлхийн аваргын A хэсгийн ээлжит тоглолт Египет болон Уругвайн шигшээ багуудын хооронд боллоо. Уралын нурууны зүүн талд орших Екатеринбург хотын “Екатеринбург Арена” цэнгэлдэ хүрээлэнд болсон тус тоглолт Уругвайн шигшээ баг өрсөлдөгч Египетийн шигшээ багийг 1-0 харьцаатай буулгаж авснаар дэлхийн аваргын эхний ялалт авлаа.

  • Египет 0-1 Уругвай (гоол: Х.Хименес 89’)
  • Улаан хуудас: 0
  • Шар хуудас: Ахмед Хегази 90+6’, Сэм Морси 90+3

Египет: Мохамед аш-Шенави, Ахмед Фатхи, Али Габр, Ахмед Хегази, Мохаммед Абдельшафи, Тарик Хамед (Сэм Морси 50’), Мохамед эль-Нени, Амр Варда (Рамадан Соби 82‘), Абдалда Саид, Трезге, Марван Мохсен (Караба (63’))

Уругвай: Ф.Муслера, Г.Варела, Х.Хименес, Д.Годин, М.Касерес, Н.Нандес (К.Санчес 58’), М.Весино (Л.Торрейра 87’), Р.Бентанкур, Ж.де Арраскаэта (К.Родригез 59’), Л.Суарез, Э.Кавани

Хоёр багийн тоглолтонд Египетийн хаалгач Мохамед аш-Шевани маш сайн тоглож байсан. Тэрээр Уругвайн довтлогч Л.Суарез хоёр ч удаа аюултай довтолгоо гүйцэтгэхэд зогсоож чадсан. Гэвч тоглолтын үндсэн цаг өндөрлөхөөс ердөө 1 минутын өмнө сэлгээгээр талбайд гарсан К.Санчесын өгсөн дамжуулалтыг хамгаалагч Х.Хименес мөргөж Уругвайн шигшээ багт ялалтыг авчирсан. Ийнхүү Уругвайн шигшээ баг 1970 оны дэлхийн аваргаас хойш анх удаагаа эхний тоглолтдоо ялалт байгуулжээ.

Харин энэ тоглолтод олон хүмүүс Л.Суарез болон М.Салах нарын дуэлыг харахыг хүсэж байсан ч Египетийн шигшээ багийн дасгалжуулагч бэртлээс эргэн ирээд удаагүй байгаа М.Салахыг тоглолтод оруулсангүй. Түүний хувьд бэртэл нь сэдрэх, дахин бэртэл авахаас сэргийлсэн болов уу. Египетийн шигшээ баг маш сайн тоглож байсан ч эцсийн мөчид ялалт Уругвайн талд шийдэгдсэн тул Египтийн шигшээ сүүлийн хоёр тоглолтдоо заавал хожил авах хүндхэн даалгавартай үлдэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.