Дэлхийн аварга Францчууд өнөөдөр нээлтийн тоглолтоо Австралийн багтай Казань хотноо 18:00 цагаас тоглоно. А.Гризманн, П.Погба, К.Мбаппе зэрэг залуу шилдэг одуудтай Францын баг ДАШТ-ий хоёрдахь алтан медалиа авахаар ирэх нь мэдээж. Дэлхийн шилдэг лигийн топ багуудад тоглож буй Франц залуус ДАШТ-д хэрхэн тоглох нь дасгалжуулагч Д.Дешамаас шалтгаална. Д.Дешамын гарт “Топ” зэрэглэлийн тоглогчид байгаа ба тэднийг ямар арга барилаар тоглуулах нь гол асуудал.
Хаалган дээр Х.Ллорис зогсох бол С.Умтити, Р.Варан нар хамгаалалтаа хариуцана. Хагас хамгаалалт мөн л хүчирхэг ба П.Погба тэргүүтэй шилдэг залуус буй. Довтлогчийн байрлалд ч О.Жиру, А.Гризманн, О.Дембеле, К.Мбаппе зэрэг залуус байна.
Харин Австраличууд 2014 оны ДАШТ-д ганц ч хожил байгуулж чадаагүй баг юм. Эхний тоглолт дэндүү хүч тэнцвэргүй тоглолт болох нь тодорхой. Австраличууд энэ удаа нэлээд дүн шинжилгээ хийж наанадаж хэсгээс гарахын төлөө өрсөлдөнө. Дани болон Перу улсын шигшээ багуудтай гол өрсөлдөөнөө хийх нь Ногоон тивийнхэний үүрэг. Тэдний гол од Т.Кэхилл нь нэгэнтээ нас ахисан тоглогч. Гэхдээ тэдэнд хэсгээсээ гарах бүрэн боломж бий.