Сум хөгжүүлэх сангийн зээлийн материал авна

0

Сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 6-р сарын 15-аас 6-р сарын 25-ны өдрийг дуустал Баян-Өндөр сумын ЗДТГ-ын 207 тоотод хүлээн авна.

Энэхүү зээл нь Баян-Өндөр сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, ААН, нөхөрлөл хоршоодын ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг өргөтгөх зорилготой. Иргэнд 10 сая, ААН, нөхөрлөл хоршоонд 15 сая төгрөг хүртэлх зээлийг жилийн 3%-ийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай олгодог хамгийн таатай нөхцөлтэй зээл юм.

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭНД ТАВИГДАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ.
1. Тус суманд бүртгэлтэй, байнга оршин сууж, тогтмол үйл ажиллагаагаа эрхэлдэг байх
2. Үйл ажиллагаагаа өргөтгөх, нэмэгдүүлэх зорилготой иргэн, аж ахуйн нэгжүүд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэгдсэн байх.
3. Арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, бизнесийн зээлгүй байх
4. Жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх /түүнийг нь нотлох баримт бичгээр баталгаажуулах/.
5. Шаардлагатай үед зээлийг төлөх шалгуур хангасан батлан даагчтай байх
6.Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, зээлийн хэмжээнд тохирсон барьцаатай байх. Барьцаа хөрөнгийн баримт бичгийн эх хувийг Сум хөгжүүлэх санд байршуулах

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Өөрийн болон хамтран эзэмшигч, батлан даагчийн иргэний үнэмлэхний хуулбар
2. Барьцаа хөрөнгийн бичиг баримт Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиар, Хөдлөх хөрөнгө бол гэрчилгээ, даатгал /авто машин/
3. Өөрийн болон хамтран зээлдэгчийн нийгмийн даатгалын дэвтэр / цалингийн тодорхойлолт/
4. Татварын хэлтсээс өрхийн үйлдвэрлэгч гэсэн гэрчилгээ, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн гэрчилгээ, татварын цэнхэр дэвтэр
5. Ам бүлийн тодорхойлолт
6. Үйл ажиллагаа явуулж буйг тодорхойлсон багийн засаг даргын тодорхойлолт
7. Жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх /түүнийг нь нотлох баримт бичгээр

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.