Наадмаар цаг агаар ямар байх вэ?

0

Зургадугаар сар дундаа орсон хэдий ч энэ зун  хур бороо багатай байгаа билээ. Тэгвэл ирэх долдугаар сард  хур бороо хэр орох вэ. Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан урьдчилсан мэдээг сонирхуулъя.  Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 12-17 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-21 градус дулаан байдаг аж

Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна.

Уур амьсгалын дунджаар Архангай, Булганы ихэнх нутаг, Хөвсгөлийн зүүн хагас, Өвөрхангай, Төв аймгийн баруун хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын хойд болон зүүн өмнөд хэсгээр 75-107 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 13-44 мм, бусад нутгаар 45-75 мм хүртэл бороо ордог.

Энэ сард Баян-Өлгий, Хэнтийн хойд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Сүхбаатарын зүүн өмнөд болон Увс, Ховд, Говь-Алтай, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.