Их Дээд сургуульд элсэх шалгалтыг шинэ дэвшлээр авдаг болсон нь чирэгдэлгүй болжээ

0
Эрдэнэт буюу Орхон аймагт энэ хичээлийн жилд 1400 гаруй хүүхэд ЭЕШ-нд оржээ. Их дээд сургуульд элсэн орох шалгалтыг Баян-Өндөр цогцолбор сургуулийн байранд энэ сарын 16-20-ны өдрүүдэд явуулсан байна. Нийт сурагчдын 130 гаруй нь өмнөх хичээлийн жилийн төгсөгчид байсан бөгөөд энэ оны хавраас анхлан хэрэгжүүлж эхлэсэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийн санаачилгаар улсын хэмжээнд ЭЕШ-ыг Ховд, Орхон аймгуудад шинэ технологи болох компьютерийн аргаар явууллаа. Үүний дагуу шалгуулагчдын шалгалтын материалыг газар дээр нь шууд засаж танилцуулдаг болсон нь үе үеийн шинээр төгсөгчдийн дунд яригддаг шалгалтын дүнг зассан гэх асуудал байхгүй болж газар дээр нь өөрсдийн нүдэн дээр дэлгэцээр хэдхэн хормын дотор танилцуулагдах болсон нь шинэ зууны бас нэг дэвшил болсон гэж зарим иргэд сурагчдын эцэг эх дүгнэж байна. 2017-2018 оны энэ удаагийн шалгалтыг цагдаа, тагнуулын газрын хяналтанд дор нууцын зэрэглэлтэй явуулсан байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийн санаачлагаар өнгөрөгч дөрөвдүгээр сард Орхон аймагт Байгалийн ухааны төрөлжсөн хичээлийн олимпиадыг энэ технологиор явуулж Шалгуулагчдаас үнэмлэхүй амжилтыг Орхон аймаг дахь ТИЕС- ийн лицей ангийн сурагчид тогтоож Орхон аймгийн боловсролын түвшинийг илтгэсэн. Элсэлтийн шалгалтын дүн автоматаар уншигдан газар дээрээ шалгагдан гарах болсон нь нэг талаасаа цаг хугацаа элдэв асуудал үүсдэггүй болгосоноос гадна сурагчдын сурлагын эцсийн шалгалтын дүнг дүгнэдэг гэдэг утгаараа сэтгэлзүйн хувьд хүүхдүүдийн дунд маш их догдлол төрүүлж байлаа.
Улаанбаатар хот дахь Боловсролын Үнэлгээний Төвөөс ЭЕШ-ын хариуг 14 хоногийн турш хүлээдэг, асар их хэл ам, хүнд суртал, авлигын асуудал дагуулдаг байдлыг ор тас арилгах зорилгоор энэхүү цахим технологийг нэвтрүүлсэн байна.Уг засагч машин нь 300 шалгуулагчийн материалыг 5 минутад уншиж хариуг гаргах хүчин чадалтай бөгөөд цаашид ч салбар яамнаас орон даяар энэ технологийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.Ийнхүү Орхон аймгийн энэ хичээлийн жилд ЭЕШ-д шалгуулагсад МУ-ын ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийн санаачлага хөөцөлдлөгөөний үрээр элсэлтийн шалгалтыг шинэ технологоор өгсөн Анхны аймаг болж чадлаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.