“Ногоон байгаасай эко” аяныг Юнител зохион байгууллаа

0

Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойг угтан, өнөөдөр буюу энэ сарын 22-ны өдөр нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Юнителийн хамт олон Эрдэнэт хотноо эх дэлхийгээ хайрлах, байгаль орчноо цэвэрлэх “Ногоон байгаасай” аяныг санаачлан амжилттай зохион байгууллаа. Аянд Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт ДЦС,  Эрдэнэт ус ТӨХК, Онцгой байдлын газар , Орхон аймгийн Цагдаагийн газар , Номин их дэлгүүр, Эрдэнэт хивс мөн эрүүл мэндийн салбарын эмч ажилчид хамтран оролцож, 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Баян-Өндөр Хайрханы энгэр бэл газрыг цэвэрлэлээ.”Түрүүлж алхана” уриатай Юнител компани өнөөдрийн байдлаар Эрдэнэт хотноо 2 гэрээт борлуулагчтай байсан бол энэ сарын 23-наас албан ёсны шинэ салбараа “Сонор хайрхан” төвийн 1 давхарт албан ёсоор нээж байна. Тус салбар нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Юнителийн бүхий л үйлчилгээг цогцоор нь хүргэж, Улаанбаатар төв дэхь шинэ менежментийг хүргэхээс гадна Юнивешиний төлбөр тооцоог хийж Эрдэнэтийн нийт хэрэглэгчиддээ илүү ойртлоо.

Юнител грүппээс “Ногоон гэр бүлд тавтай морил” гэр бүлийн өдөрлөгийг 6 сарын 23-нд Амарын талбайд 18-23 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ үеэр Мини синима, face art, VR, Азын бөмбөг, Unicorn Диснейгээс сэдэвлэсэн энтертайнмент хөтөлбөр, food corner, Дата тоглоом, гэх мэт олон гэнэтийн бэлгүүдийг Эрдэнэт хотын иргэддээ  зориулан зохион байгуулах юм байна. Тиймээс олон гэр бүл тус өдөрлөгт оролцож, нэг өдрийг гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрөөхийг уриалж байгаа юм. Б.ТӨГСБАЯР ЮНИТЕЛ ГРУППЫН ОРХОН АЙМАГ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.