“Орхон 2018” өдөрлөгийг зохион байгуулснаар Монголын хуульчдын холбооны иргэний эрх зүн хорооноос орон нутагт ажиллаж, амьдарч буй хуульчдын иргэний эрх зүйн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагыг дээшлүүлэх, тэдэнд шинэ мэдлэг, мэдээлэл хүргэх, орон нутгийн иргэдэд иргэний эрх зүйн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, Монголын хуульчдын холбоо болон иргэний эрх зүйн хорооны үйл ажиллагааг сурталчилах зорилготой ажилладаг байна. Монгол улсын хэмжээнд тус холбоонд бүртгэлтэй 5000 гаруй хуульч өмгөөлөгч нар харъяалагдан ажилладаг. Өдөрлөгийг хуульчдын дунд мөн бизнес эрхлэгчдийн дунд Орхон аймаг дахь худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж, хууль эрх зүйн сургалт явуулснаараа онцлог байлаа.Иргэний эрх зүйн хорооноос орон нутагт сургалт зохион байгуулахдаа сайн үйлсийн аян зохион байгуулдаг байна. Энэ удаа “Итгэлийн мод” ТББ -ын “Сорхугтани” хүүхэд хөгжлийн төвд шаардлагатай цахилгаан барааг нь хандиваар өгсөн явдал байлаа. Иргэд, бизнес эрхлэгчид эрх зүйн ойлголт дутмаг байдлаас болж, хохирч үлдэх тохиолдол их байдаг. Тиймээс хууль эрх зүйн мэдлэг сайн байх хэрэгтэй хэмэн хуульчид үздэгийн хувьд орон нутагт энэ сургалтыг явуулдаг уламжлалыг тогтоожээ.
Ч.Отгонбаатар
Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Г.ЦОЛМОНГЭРЭЛ
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН, ӨМГӨӨЛӨГЧ