А.АМАРЫН ТАЛБАЙД НОГООН ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

0
Өнөөдрийн энэ сайн өдөр “Түрүүлж алхана” уриатай Юнител группын хамт олон шинэ салбарын нээлтээ хийж Эрдэнэт үйлдвэрийн 40жилийн ойн баярыг тохиолдуулан Эрдэнэтчүүдэд зориулж хүүхэд гэр бүлийн өдөрлөгийг зохион байгууллаа.Бяцхан үрсийн дуртай үлгэрийн баатруудын дүр ,тэдний дүр төрхөд хувиргах face art, азын бөмбөг шидэж бэлэг авах, мини кино театраар аялж Фердинанд ,Коко, Боss baby,Cars хүүхэлдэйн кино үзэх VR тоглоом тоглох ,Unicorn-ийн авъяаслаг хамт олны Диснейн бүтээлээс сэдэвлэсэн тоглолтыг үзэн дата тоглоом тоглож дата эрх бэлгэнд авах зэргээр нэг өдөр гэр бүлээрээ дурсамж дүүрэн өнгөрүүлж байна.
Юнител групп бусдаас онцгой инновацилаг байж, нийгмийн хариуцлагаа ямагт ухамсарлаж салбартаа хамгийн өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг Монголын 100 хувь хөрөнгө оруулалттай үндэсний групп компани болтлоо өргөжсөн юм.
Ийнхүү Эрдэнэтчүүддээ урьд өмнө гэрээт салбараар дамжуулан үйлчилгээгээ үзүүлж байсан Юнител групп өнөөдөр үндсэн Төвийн бүсийн хамгийн том салбараа сюрприз ихтэйгээр Эрдэнэтчүүддээ нээж өнөөдрөөс эхлэн Сонор хайрхан төвд ажиллаж эхэллээ.Хэрэглэгч үйлчлүүлэгчдээ бэлдсэн тэдний бэлэг дөнгөж үүгээр эхэлж байгааг дуулгахад таатай байна.Юнител дандаа манлайлагч байж шинн бүхнийг хүргэж чадна.Шинэ хэрэглэгчид өнөөдрөөс бүтэн жилийн турш хөнгөлөлт урамшуулал бэлгийг авч байх юм байна.Эрдэнэтчүүд дэргэдээсээ жишиг үйлчилгээг авч байхаар боллоо. ЮНИТЕЛ ТҮРҮҮЛЖ АЛХАНА.        
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.