Баян-өндөр сумын Засаг даргын мэндчилгээ

0

Зуун зууныг өртөөлсөн их баялагийг бүтээгч Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн уурхайчин та бүхэнд түүхт 40 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье. Нэгэн сэтгэлээр зүтгэж улс эх орон болоод аймаг сумынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа та бүгд хийсэн бүтээсэн зүйлээрээ бахархах гавьяаны эзэд мөн.

Эрдэнэтийн уурхай анхны баяжмалаа үйлдвэрлэж байсан цаг түүх болон үлдэж 40 жилийн босгыг алхаж буй энэ мөчид уурхайчин та бүгдийн ажил амжилтаар ундарч байна. XX зууны манлай бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн замд хийсэн бүтээснээ үнэлүүлж дэлхийд нэрээ дуурсгасан эл уул уурхайн үйлдвэрээр бахархаж бахдахгүй Монгол хүн үгүй ээ. 40 жилийн туршид Монгол улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч ирсэн хүнээр бол  хийж бүтээх эд насандаа яваа Эрдэнэт үйлдвэрийн цааш цаашдын баялаг бүтээх их ажил үйлс өрнүүн байх болтугай.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн анхдагч илгээлтийн эзэд, нийт ажилтан, абан хаагчид, үе үеийн уурхайчид, тэдний гэр бүл, Орхон аймгийн иргэд та бүхэндээ Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн мэндийг дахин дэвшүүлж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

                              Баян-Өндөр сумын Засаг дарга С. Ганцогт

print
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.