“Их зогсолт”-ын улмаас хэсэгчилэн цахилгаан тасарч байна

0

Эрдэнэт үйлдвэр жил бүр текник хэрэгслийнхээ их засварыг нэгээс хоёр өдрөөр сул зогсолт хийж засварладаг. Өнөөдөр буюу 29-ний өдрөөс 48 цаг сул зогсолт үргэлжилнэ. Оны эхнээс их засварт бэлтгэх төлөвлөгөө гарган ажилласны үр дүнд бараа материалын нийлүүлэлт өнгөрсөн долоо хоногийн байдлаар 75 хувьтай байжээ. Үлдсэн нь замдаа яваа бөгөөд энэ долоо хоногт Эрдэнэт үйлдвэрт ирнэ. Үүнээс өмнө үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмж болох төв корпусын хоёрдугаар тээрмийг бүрэн хэмжээгээр солих ажлыг дуусгахаар шамдаж байна. “Их зогсолт”-оос өмнө шинэ тээрмийг залгах нь засварын ажилд чухал нөлөө үзүүлэх аж. Иймээс Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийнхэн цаг ашиглалтын өндөр зохион байгуулалттай, нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнээс гадна үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг зогсоох, залгах технологийн процессын үеэр металлын алдагдал нилээн гарч, цагийн ачаалал буурдаг.Энэ жилийн “их зогсолт”-оор 92 ажил хийхээр төлөвлөжээ.Өнгөрсөн жилийн 7 сарын сүүлээр тэг зогсолтыг Эрдэнэт үйлдвэр хийж байсан бол энэ удаа Эрдэнэт төдийгүй Улаанбаатар хотын зарим дүүргүүдэд цахилгааны хязгаарлалт хийж байгаа юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.