Монголын сайхан бүсгүй-2018 наадмын тэргүүн мисс Эрдэнэтээс тодорлоо

0

Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” XV гоо сайхны тэргүүн наадам 6-рсарын 30-нд болжээ. Энэ тэмцээнд 100 гаруй охид бүсгүйчүүдээс шалгарч үлдсэн 18 оролцогч титмийн төлөө авьяас чадвар, гоо үзэсгэлэн, оюун ухаанаа сорьж наадмын ялагчаар Орхон аймгийн харъяат СЭЗИС-ийн олон улсын нягтлан бодогч ангийн оюутан Э.Энхриймаа тодорч, Алтан эрдэнийн өргөмжлөл, 20 сая төгрөгийн шагнал, молор чулуун шигтгээ бүхий 999 сорьцтой цалин цагаан мөнгөн титмийн эзэн боллоо. Тэрбээр 21 настай, биеийн өндөр 174 см, биеийн жин 53 кг, ном унших дуртай аж.“Монголын сайхан бүсгүй-2018” наадам ижил төрлийн бусад тэмцээнээс ялгаатай нь модель, загвар өмсөгч мисс биш харин оюунлаг, хүмүүнлэг, авьяаслаг, жинхэнэ сайхан бүсгүйг тодруулахад наадмын зорилго чиглэгдсэн гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.Тиймдээ ч уралдааны шалгаруулалтын явцад нас бага, загварын өнгө аястай, хандлага сөрөг зэрэг шалгуурыг чухалчилж үзжээ.

“Монголын сайхан бүсгүй” уралдааны титмийг төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн хүү, Төрийн шагналт, зураач Үржнээ урлажээ. 1989 онд анхны сайхан бүсгүйгээр Н.Биндэръяа тодорход задгай загвартай титэм тэргүүндээ залсан. Түүнээс хойш хэсэг хугацаанд хааны титэм хэлбэр бүхий битүү титмийг ялагчид гардуулдаг байсныг сүүлд дахин задгай болгосноор өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй юм байна. “Монголын сайхан бүсгүй-2018” наадамд дэлхийд нэр алдраа түгээсэн, хөгжмийн ертөнцөд олон рекорд амжилт тогтоосон “Black Eyed Peas” хамтлагийн реппер Apl.de.apая дуугаа дуулсан нь үзэгчдэд гэнэтийн бэлэг байжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.