Орхон аймгийн сурагчдын шилдэг эссэ : Иргэн нь баян бол улс нь баян

1

11а ангийн сурагч М.Мөнххүслэн

Монголын үр сад бид хаашаа явж байна вэ?

Юуны тулд яах гэж мэдээж өсөж хөгжиж ирээдүйн элбэг дэлбэг амьдралын төлөө. Гэвч хэрхэн яаж энэ амьдралд хүрэх вэ? Гэсэн асуултууд толгойд эргэлдсээр. Манай монгол орон амар тайван өргөн уудам тал эргэн тойрноо хүрээлсэн өндөр өндөр уулс таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн газрын ашигт малтмалтай есөн эрдэнийн орон билээ. Монгол улс бусад орныг бодоход газар хөдлөлт далайн шуурга цунами гэх мэт аюулаас хол байдаг нь баярламаар зүйл юмаа. Гэвч хамгийн харамсмаар зүйл нь санаа зовох зүйл бага улс орнуудын иргэд бэлэнчлэх сэтгэлгээтэй болдог юм шиг. Бидний нүдэнд харагддаггүй зүйл бол оюуны ядуурал юм. Оюуны ядуурал нь цаашлаад улсынхаа мөнгөнөөс идэж дуусгахад хүргэдэг. Ардчилаас хойших монголын ирээдүй тун бүрхэг болж байгаа. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй тэтгэвэрийн насны хүмүүс л төрөөс мөнгө авч байсан бол одоогийн 21-р зуунд хүн бүр мөнгө авах нь холгүй байна. Үүнээс болж оюуны ядуурал үүсч монголын ард түмэн өөрсдөө хийх ёстой гэж бодохгүй хүний гарыг хараад сууж байна. Амаараа ярьсан хэрнээ гараараа үйлдэж байгаа нь өдрийн од шиг ховор болжээ. Нүүрэн дээрээ эх орон гээд том том ярих улсын тэргүүтнүүд нь цаг нь тулаад ирэхээр өнгө мөнгө өөрийн эрх мэдэл амиа бодон, “ би л болж байвал бусад нь хамаагүй” гээд газар нутгаасаа хумслаж зарах гэж байсан тухай ч нэгэн хэсэг шуугилдаж байсан. Монгол улсын ирээдүйн эзэд болсон зарим залуучууд нь хулгай хийж, худал хэлж, бие биенийгээ луйвардаж, хийж гийгүүлсэн гавьяа байхгүй ч төр залуучуудаа дэмжихгүй байна гэж гомдолцгооно. Гэвч өндөр хөгжилтэй улс орнуудын ард иргэдийг ажиглахад үнэхээр хөдөлмөрч соёлтой хиие бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй нэгдэн нийлж хамтрах чадвар үнэхээр сайн улс орондоо нэмэр болохыг илүүд үздэг байна. Өвөг дээдсийн минь хойч үедээ хэмээн цусаа урсган байж хамгаалсан газар нутгаа юу ч хийхгүй харийн иргэдийг хаан суулгасаар байх уу? Бид л хичээж бусдаас илүү хөдөлмөрлөж нэгдэн нийлж илүү олон зүйлсийг шинээр байгуулж сурсан шиг сурж хүсэл мөрөөдөл эх орныхоо төлөө тэмцэх хэрэгтэй.2010оны 1-р сард хүний хөгжлийн төвөөс гаргасан тооцоогоор монголчууд хүний оюуны чадвараараа дэлхийн 200 гаруй орноос 24 дүгээрт харин хүний хөгжлөөрөө  115 дугаарт орсон судалгаа байдаг. Энэ тооцооноос харахад бид оюунлаг боловсролтой иргэн болон өөрийгөө хөгжүүлж чадваас хүний улсын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх цаг нь ирсэн. Манай оронд оюуны өндөр потенциолтой эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж эх орноо гэсэн сэтгэлтэй ихийг хийе бүтээе гэсэн эрмэлзэлтэй залуус олон бий. Гэхдээ тэр их авьяас чадвар ухааныг үнэлэх үнэлэмж тэдний авч буй цалин хятадын монгол үсгээ ч мэдэхгүй нийгэмшиж дуусаагүй хүмүүсийн барилга дээр ажиллах цалингаас доогуур байгаа нь харамсалтай. Ажиллах чадвартай залуус нь ажлын байр цалин хөлсний шаардлага хангалтгүй байгаа улмаас харийн оронд боолын ажил хийж байна. Жишээ нь монгол улсын хил дээр өдөрт гурван зуу хол давсан монгол залуус жагсаж байна.

Биеэ засаад гэрээ зас

Гэрээ засаад төрөө зас гэж эрт дээр үеэс сурган хүмүүжүүлж ирсэн иймд бид юуны өмнө оюуны боловсролтой эзэмшсэн мэргэжилдээ мэргэшин иргэншсэн иргэн болж төлөвших  ёстой. Дэлхийн өндөр өндөр хөгжилтэй орнуудад очиж суралцаж оюунлаг боловсрол эзэмших нь бидний эх орныхоо хөгжилд оруулж байгаа хамгийн зөв алхам юм. Өөрийн гэсэн мэргэжлээ эзэмшиж, ажил хийн, олсон мөнгөө хэрхэн зөв зарцуулж хуримтлалтай болох вэ?  Хуримтлалтай болох ач холбогдол нь гэнэтийн мөнгөний хэрэгцээ хангаад зогсохгүй ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа хэрэг юм. Хуримтлал гэдэг нь мөнгө хөрөнгөө өсгөхөд чиглэсэн санхүүгийн баталгаа юм. Хуримтлалтай байна гэдэг нь бидний амьдралд урт болон богино хугацааны төлөвлөж болох ба төлөвлөж болохгүй бэлэн мөнгөний шаардлага гардаг. Энэ үед хамгийн шилдэг арга нь хуримтлал үүсгэх юм. Харин хүн хуримтлалгүйн улмаас гэнэтийн мөнгөн шаардлагын улмаас хүүтэй банк ломбард хувь хүнээс мөнгө зээлдэг. Өдөр хоног өнгөрөх тусам хүү нь нэмэгдсээр сүүлдээ төлж чадалгүй өрнөөс өрний хооронд амьдарсаар. Бид нойр хоолоо хасан байж хөдөлмөрлөж арай ядан олсон мөнгө маань гарын салаагаар урсаад дуусчихдаг. Зарим хүн цалин багатай хэрнээ өөрийгөө болон гэр бүлээ болгоод амьдраад байхад зарим нь мөнгөө орж ирсэнийх нь зоргоор  хэрэгцээгүй зүйлсэд үрээд дуусгачихдаг. Орлого ба зарлагаа бүртгэх хэмнэж болох зардлийг хасч орлого болон зарлагын төлөвлөгөө гаргах нь зөв.

Яавал бидний улс орон хөгжих вэ?

Шинжлэх ухаанд нэг үйлдлийг хорин нэгэн удаа хийснээр автомат дадал зуршил болдог гэсэн тодорхойлт байдаг. Хуримтлал үүсгэхийн тулд мөнгөө зөв зарцуулах хэрэгтэй. Хуримтлал үүсгэнэ гэдэг нь тэр хүн амьдралаа зөв удирдаж байна гэсэн үг. Хувь хүн компани улс орон зөвхөн хөдөлмөрлөж бүтээж олон жилээр хуримтлуулж тэр хөрөнгөө цагт нь өгөөжтэй ашиглаж аз жаргалтай амьдарч хөгжин цэцэглэх боломжтой. Эдийн засгийн өсөлт нь тухайн орны хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн эсвэл хасагдсан эсэхийг илэрхийлдэг учир хөгжлийн хандлагыг тооцоход нэн чухал тоо юм. Иргэдийнхээ хадгаламжаар дэлхийд тэргүүлдэг улс бол Герман юм. Германчуудын 97% нь хуримтлалтай гэсэн статисткийн судалгаа байдаг. Иргэн нь хуримтлалтай байж улс хуримтлалтай болдог. Улс хуримтлалтай байж иргэн хуримтлалтай болдог. Яагаад гэвэл иргэдийн хадгаламжийн мөнгө банкнаас зээлэн хэлбэрээр эдийн засагт ордог. Эдийн засагт ороод өртөг бүтээгдэж аж ахуй нэгж хөгжинө. Улс орон компаниудаас татвар аван, авсан татварынх нь хэмжээ нэмэгдэх тусам төсвийн орлого өснө. Төсвийн орлого өсвөл хөрөнгө оруулалт нэмэгдэж халамж ч зохих ёсондоо нэмэгдэнэ. Бүгд хоорондоо уялдаа холбоотой. Үүнээс харахад улс орны иргэн бүр оюунлаг боловсролтой мөнгөө зөв зарцуулж хуримтлалыг бий болгож оршин буй газартаа хиие бүтээе гэсэн зорилгоор амьдрах нь амжилтын анхны гараа юм. Улс орны ирээдүйн хөгжил тухайн улсын иргэдийн хандлагаас бий болдог.

11а ангийн сурагч М.Мөнххүслэн

302
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.