ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

0

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой Орхон аймгийн баяр наадмыг тохиолдуулан салбартаа амжилт бүтээлтэй ажилласан зарим иргэдийг шагнаж урамшууллаа.
Орхон аймгийн Засаг даргын А/434 дугаар захирамжаар Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж Эрдэнэтийн анхдагч С.Цаян, Жаргалант сумын ахмад настан Б.Баянжаргал, Л.Дашзэвэг, “Эрдэнэт” үйлдвэрийн ахмад ажилтан Р.Жанчивдорж, “Тэмүүлэл” цогцолборын захирал Ц.Ариунаа нарыг “Эрдэнэт хотын хүндэт иргэн” медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
Мөн Орхон аймгийн “Хүндэт тэмдэгээр” 24, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 61 иргэн шагнагдсан байна.
Шагналыг аймгийн ЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнд аймгийн удирдлагууд гардуулан өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.