Уул уурхайн шилдэг компаниуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих төвд 42,968,100 төгрөгийн хандив өргөлөө

0

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК жил бүр харилцагчдынхаа дунд хандивын гольфийн тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд энэ жил 7 дахь удаагаа 6 сарын 30-ны өдөр Скай ресорт МТ Богд гольфийн талбайд амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Оюу Толгой ХХК, Максам Эксплозивс ХХК, Уул уурхайн үндэсний олборлогч ХХК, Рэдпать ХХК, Даян Контракт Майнинг ХХК, Энэржи Ресурс ХХК, Эс Жи Эм Эс ХХК, Терра Энержи ХХК, Хишиг Арвин Индустриал ХХК, Улз Групп, Тод ундарга ХХК-ууд оролцож хандив өргөсөн бөгөөд Энержи Ресурс ХХК 1-р байранд орж алтан цомын эзэн болсон ба 2-р байранд Оюу Толгой ХХК-ийн C баг, 3-р байранд мөн тус компаний B баг тус тус шалгарчээ.

Нүхэнд хамгийн ойрхон цохисон бөмбөг шагналын эзнээр Эс Жи Эм Эс ХХК-ийн Б.Баттөр 3 м, Максам Эксплозивс ХХК-ийн Эндрью Форстер 4 м ойр цохиж тус тус тодорлоо. Хамгийн хол драйвераар цохисон бөмбөг шагналыг Рэдпать ХХК-ийн Шон Ди 273 м, Оюу Толгой ХХК-ийн Конар Хикэй 269 м цохиж тус тус гардан авсан юм.

Уг арга хэмжээний ивээн тэтгэгч байгууллагаар Оюу Толгой ХХК, Эс Жи Эм Эс ХХК, Хас Лизинг ХХК оролцсон байна.

Дээрх байгууллагууд нийт 41,875,930 төгрөгийн хандив цуглуулсан бөгөөд оройн хүлээн авалтын үеэр оролцогчид дахин хандив босгож 1,092,170 төгрөгийг хувиасаа нэмэлтээр хандивлажээ.

Нийтдээ уг гольфийн тэмцээнээс цугларсан 42,968,100 төгрөгийн хандивыг Орхон аймгийн Итгэлийн Мод ТББ-ын Сэргээн засах төв дэх хөгжлийн бэрхшээлтэй буюу тархины саажилттай, аутизмтай хүүхдүүдэд зориулсан физик эмчилгээний шаардлагатай тоног төхөөрөмж, тусгай сандал, ширээ, хэрэгслүүдийг авахад зарцуулах юм. Орхон аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 330  хүүхэд байдгаас дээрх төвд одоогоор 0-6 насны 131 хүүхдүүд бүртгэлтэй тусгай хэрэгсэл тоног төхөөрөмжтэй болсоноор  эмчилгээ хийлгэх бүрэн боломжтой  болох юм.  Итгэлийн мод ТББ нь 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд уг хүүхэд хөгжлийн төвийг Орхон аймгийн сэтгүүлч Г.Алтанцэцэг анх үүсгэн байгуулсан юм.

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч байгууллагынхаа хүрээнд энэхүү хандивын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жилүүдэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-ийн эрчимт эмчилгээний тасаг, Улсын хүүхдийн асрах 24 цагийн 4-р клиник, Мишээл хүүхдийн сан зэрэг газруудад  хандив босгон өгч байсан билээ.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан бидний сайн үйлсийн аянг дэмжиж оролцсон МУ-ын шилдэг уул уурхайн хамтран ажиллагч компаниуддаа Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК чин сэтгэлээсээ талархаж цаашдын ажил үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе! Та бүхний сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Эх сурвалж: IKON.MN

2
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.