Ариун тунгалаг Усанболорын гайхамшиг – Шаргалжуут

0

Шаргалжуут рашаан сувилал нь байгалийн эмчилгээний хүчин зүйлийн хамгийн том орд болох Шаргалжуутын бүлэг рашааныг түшиглэн байгуулагдсан аялал жуулчлал, сувиллын цогцолбор газар юм байна. Энэ цогцолборт рашаан эмнэлэг, нөхөн сэргээх эмнэлэг зэрэг эмчилгээ сувилгааны иж бүрэн үйлчилгээтэй эмнэлэг, амрагч сувилуулагчдыг хүлээн авах өвөл зуны байр, эко буудал, өдөрт 6 удаа хоол цайгаар үйлчлэх хоол зоогийн газар, ресторан, амралт чөлөөт цагийн арга хэмжээ зохион байгуулах спортын талбай, диско клуб, караоке бар, рашаан амралтын талбай, диско клуб, караоке бар, рашаан амралтын талбай, лоунж бар /их гэр/, жуулчны бааз зэрэг байдаг.

Эрүүл мэндийн яамнаас “Магадлан итгэмжлэгдсэн” эрүүл мэндийн баталгаат үйлчилгээ үзүүлдэг улсын үйлчилгээтэй рашаан сувилал, аялал жуулчлалын байгууллага бөгөөд өнөөг хүртэл 62 жил тасралтгүй ард түмэндээ үйлчилж байна.Энэ нутаг усыг голдуу өвгөд хөгшид эрүүл мэндээ урьдчилан хамгаалах гэсэн эсвэл хүнд өвчнөө эдгээх гэсэн Монголын ард иргэд зуны дулаан цагаар ихэвчлэн зорино.Хавар 4 сараас эхлэн төв сувилал амрагчдаа авч эхэлнэ. Дагавар мэргэжлийн эмч нарт түшиглэн байгуулагдсан эмнэлэг амралтууд зуны цагтаа үйлчлүүлэгчдээ амраадаг юм байна. Голлон тархи толгойны өвчин мэдрэлийн болон үе мөчний өвчинүүдэд рашааны үр дүр сайн байдаг гэнэ.

Байршил: Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Шаргалжуут голын эрэг дээр байгалийн үзэсгэлэнт газар байрладаг.
Өндөрлөг нь:Далайн түвшнээс дээш 2150 м өргөгдсөн уулын энгэрт байрладаг.
Байгуулагдсан он: Анх 1954 онд Шаргалжуутын бүлэг рашааныг түшиглэн байгуулагдсан.
Шаргалжуутын рашаан нээгдсэн:VII зуунд хиргисүүд ашиглаж байсан XVII зуунд Ламын гэгээн Лувсанданзанжанцал, Өндөр гэгээн Занабазар нарын ихэс дээдсүүд хүн ардыг эмчилж сувилах зорилгоор судалж шинжилж эмчилгээний жаяг горимыг зохиосон түүхтэй.
Гол мөрөн: Түргэн урсгалт уулын гол Шаргалжуут нь өвөл ч урсаж байдаг Монгол орны хөлддөггүй ганц гол юм.
Уур амьсгал:Хангайн бүсийн уур амьсгалтай жилийн 4 улиралтай. Халуун рашааны ууршилтын нөлөөгөөр харьцангуй дулаан чийглэг уур амьсгалтай байдаг.
Хүчин чадал: Шаргалжуут рашаан сувилал нь зуны улиралд нэг ээлжиндээ 445 хүн, хүйтэн сэрүүний улиралд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай.
Засаг захиргаа:Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8-р баг Шаргалжуут тосгон.
Зам харилцаа: Баянхонгор аймгийн Эрдэнэ-цогт сумын нутагт Улаанбаатар хотоос 630 км зайтай оршдог ба 572 км засмал замаар 58 км сайжруулсан шороон замаар явж хүрнэ. Баянхонгор аймгаас 60 км яваад Шаргалжуутад ирнэ.
Холбоо харилцаа:Үүрэн холбооны Мобиком, Юнителийн сүлжээтэй. Unitel 3G
Нутаг орны бахархал: Рашаан усаараа, сарлагийнн сүрэг, сарлагийн сүү цагаан идээ, галт уулын чулуу ба ан амьтнаараа алдартай.
Шаргалжуутын сувиллын алдар цуу: Өвөрмөц микро уур амьсгал, Өвлийн -40oC хэмийн хүйтэнд урсаж байдаг гол, олон төрөл зүйлийн эмчилгээ сувилгаа, байгалийн ховор,сонин тогтоц, анагаах онцгой чанартай рашаанаараа алдартай.Үнэ ханшийн хувьд байрлах байр хоол эмчилгээнээсээ хамаараад янз бүр байна.Төв сувилалын люкс өрөө нь 90-120000 төгрөг,энгийн өрөө нь 40-50000 төгрөг өдөрт 6 хоолтой гэнэ. Харин мэргэжлийн эмчийн өөрөө гардан үйл ажиллагаа явуулдаг сувилал нь харьцангуй хямд гэр болон жижиг байшинд хүлээн авч зүү төөнүүр бариа заслыг рашааны эмчилгээтэй хослуулан хийж байгаа нь сүүлийн үед ихээхэн үр дүнгээ өгч байгаа гэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.