АЛСЛАГДСАН ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДЭД ЗОРИУЛЖ ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ НЭЭГДЭНЭ

0

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга ББ номыг зохиогч Б.Бат-Эрдэнийн санаачлагаар Эрдэнэтчүүдэд зориулсан цаг үеэ олсон олон ажлууд хийгдэж байна. Тухайлбал тэрбээр анх удаа Орхон аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд байгалийн ухааны олимпиад элсэлтийн ерөнхий шалгалтуудыг ухаалаг программаар явуулж богино хугацаанд шалгалтын дүнг засах шинэ технологийг нэвтрүүлсэнээс гадна Орхон аймгийн хүүхэд залуучуудад зориулсан ББ паркийг байгуулахаар ажиллаж байгаа.ББ буюу Б.Бат-Эрдэнэ улсын баяр наадмын энэ өдрүүдээр ахмад өндөр настан бяцхан хүүхдүүдийг баярлуулахаар БНСУ-ын хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотод байгуулагдаж буй шүдний эмнэлэгийн тоног төхөөрөмжүүдийг авчирсан байна Орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдах уг эмнэлэг нь ахмадууд, хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах бөгөөд гэр хорооллын 8 багт байгуулахаар төлөвлөж байна. Ийм хүчин чадалтай 8-н эмнэлэгийн эхний эмнэлэг нь ”ББ” паркт нээхээр ажиллаж байгаа юм байна.
Сүүлийн үед ахмад настан хүүхдүүд гэлтгүй амны хөндийн өвчлөл нэмэгдсэн энэ үед гэр хорооллын иргэд хөнгөлттэй үнэ ханшаар шүдээ эмчлүүлэх боломжийг ийнхүү баяр наадмын өдрүүдээр аймгийн иргэддээ оруулж ирэн Эрдэнэтчүүддээ бэлэг барьж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.