ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨЛГӨӨН БОЛЛОО

0

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр хуралдав. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал удирдан явууллаа.

Тус хуралдаанаар Монголын Тулгар төрийн 2227,  Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жил, Орхон аймгийн баяр наадмын үеэрх мэдээллийг холбогдох байгууллагын удирдлагууд хийлээ.
Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд Онцгой байдлын газрын нийт хамт олон наадмын үеэр 67 зөрчил илрүүлэн газар дээр нь арилгуулжээ. 7-р сарын 9-ний 21 цагт Рашаант багт, 10-ны өглөөний 8 цагт Баянцагаан багийн ПДУ-д гал түймрийн дуудлагаар гарч ажилласан байна. Цагдаагийн байгууллага 107 өргөдөл гомдол, дуудлага хүлээн авснаас 10 нь гэмт хэргийн шинж чанартай байжээ. Үүнээс иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 2, хулгай 3, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1, хүний амь нас хохирсон хэрэг 3, бусад 1 гэмт хэрэг бүртгэгдэж, согуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил илрүүлж ажиллсан байна. Эдгээр өдрүүдэд хоёр хүн амиа хорлож, 1 хүн архинд хордож нас баржээ.  Баяр наадмын өдрүүдэд аль болох иргэдийг эрүүлжүүлэхгүй байх, орон гэр асран хамгаалагчид нь хүргэж өгөх чиглэлийг барин ажиллажээ.
Баяр наадмын өдрүүдэд БОЭТ-өөр нийт 2500 орчим иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авсан бөгөөд 676 иргэн ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас 52 нь хэвтэн эмчлүүлжээ. Хүүхдийн тасгийн хүлээн авахаар 629 хүүхэд ирж үзлэг зөвлөгөө авч, 103 буюу түргэн тусламж 449 иргэнд дуудлагын дагуу очиж үйлчилжээ. Нийт дуудлагын 10 орчим хувь нь архины хорлоготой холбоотой байжээ. 110 хүнд хагалгаа хийж, 38 эх эсэн мэнд амаржжээ. Мөн ойролцоох аймаг, сумдаас болон дамжин өнгөрч буй нэлээд иргэд ирж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ.
Ойрын үед бороо хур элбэгтэй байгаа буюу цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан түр зогсолтод ороод байгаа авто замуудын нөхөөс, шинээр хучилт хийх ажлуудыг яаравчлах, бусад дэд бүтэц бүтээн байгуулалтын ажлуудын явцын хяналтыг сайжруулах, хөдөө аж ахуйн болон хотын өвөлжилтийн бэлтгэлийг эхлүүлэх, төрийн байгууллагын албан хаагчдын ажлын цаг ашиглалтыг сайжруулахыг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалын зүгээс холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.