Засгийн газар хуралдахгүй

0

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуваарийн дагуу хуралдах ёстой. Гэвч Засгийн газар өнөөдөр хуралдахгүй бөгөөд хуралдаан хэзээ болох нь тодорхойгүй байна.

Засгийн газар зуны хугацаанд амрахгүй ажиллана гэж байсан боловч даваа гаригаас эхлэн зарим сайд нар амраад эхэлсэн бөгөөд сайд нар долдугаар сарын 30-ныг дуустал амраахаар болжээ. Мөн яам, агентлагийн дарга нар ч мөн амрах юм байна. Чиг үүргийн дагуу зарим сайд нарыг эзгүй үед бусад сайд нь түр орлох зохицуулалт хийдэг. Энэ зун Уул уурхайн сайд болон Сангийн сайд нар амрахгүй ажиллах гэнэ. Учир нь УИХ-ын хаврын чуулганаар  Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Тавантолгойн IPO гаргах бэлтгэл ажлаа хангах учраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Сангийн сайд нар амрахгүй ажиллах гэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.