ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ОРХОН АЙМАГТ 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

0

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2018-2020 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Уг гэрээг жил бүр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх бөгөөд энэ онд 2 тэрбум төгрөгийг 14 төрлийн төсөл арга хэмжээнд зарцуулахаар боллоо.

Дээрх хөрөнгийг цагаан тоосыг бууруулах, үйлдвэрийн бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх, цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, цэнгэлдэх хүрээлэнд хэсэгчлэн засвар хийх зэрэг олон ажилд зарцуулна.

Гэрээ байгуулах ёслолын үеэр аймгийн Засаг дарга Д.Батлут хэлэхдээ “Хоёр талын байгуулж буй хамтын ажиллагааны гэрээ нь орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, эдгээр нь орон нутгийн иргэдийн эрх ашгийг дэмжсэн, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах бодит үр дүнд хүрэх хамгийн том алхам юм” гэлээ.
40 жилийн ойтойгоо золгож буй “Эрдэнэт үйлдвэр” ойрын 15 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө батлаад буй. Уг төлөвлөгөөнд орон нутагтай хамтран ажиллах талаар тусгайлан тусгасан олон заалт бий. Иймд энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд энэ удаад байгуулж буй хамтын ажиллагааны гэрээ чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буйгаа тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн юм.
Мэдээллийн төв
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.