“ЭРДЭНЭТ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙГ 928 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДЛААР ӨРГӨТГӨЖ БАЙНА

0

Энэ онд Орхон аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эрдэнэт” цогцолбор сургуулийг 928 хүүхдийн хүчин чадалтай шинэ барилгаар өргөтгөх ажил хийгдэж байна. Уг барилгын ажил нь нийтдээ 4.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд энэ онд 3 тэрбум төгрөг батлагджээ.

Ажлын гүйцэтгэгчээр “Неман констракшн” ХХК шалгарсан бөгөөд ажил нь 5-р сард эхэлсэн байна. Одоогоор сууриа бүрэн цутгаж ажлын гүйцэтгэл 30 хувьтай үргэлжилж байгаа талаар тус компанийн инженер ярьлаа. Дээрх ажилд аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, ГХБХБГ болон Барилгын хөгжлийн төв хяналт тавин ажиллаж байна.


Орхон аймагт өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгт нийтдээ 28 орчим хүүхэд суралцсан. Энэ тоо жил бүр тогтмол өсөж байгаа учир шинэ сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ өндөр гэсэн үг юм. Тиймээс “Эрдэнэт” цогцолбор сургуулийг 928 хүүхдийн хүчин чадалтай шинэ барилгаар өргөтгөж байгаа нь цэцэрлэгийн зориулалттай байранд хичээллэж буй 12-р сургуулийн ачааллыг буурлахаас гадна сурагчид стандартын шаардлага хангасан байранд хичээллэх боломжийг нээж байгааг боловсролын салбарынхан онцолж байна.

“Эрдэнэт” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын зардалд энэ онд 3 тэрбум төгрөг батлагдаж 1.2 тэрбум төгрөг үлдсэн. Үлдэгдэл санхүүжилт ирэх оны улсын төсөвт сууж барилга 2019 онд ашиглалтад орно гэсэн үг. Энэхүү барилга нь 50*20 харьцаатай, хичээлийн танхимууд болон спорт, урлагийн залтай 3 давхар юм.

Мэдээллийн төв 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.