“ШАРИЛЖГҮЙ ХҮРЭНБУЛАГ” 14 ХОНОГИЙН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

0

Ургамлын тоос тоосжилтын хэмжээ ихэсч харшил хөдлөх, үүсэх гол шалтгаан болж эхэлдэг. Луулийн төрлийн ургамлууд 7 дугаар сарын эхний долоо хоногийн сүүлээс 8 дугаар сарын дунд хүртэл цэцэглэн, дохиурын тоос нь агаарт хэт ихэсдэг байна.

Зуны өдрүүдэд хур бороо элбэгшиж хотын ногоон бүсэд шарилж ихээр ургаж, ургамлын тоосжилт нэмэгдэж байгаа энэ цаг мөчид Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Засаг даргын санаачилгаар “Шарилжгүй Хүрэнбулаг” 14 хоногийн аяныг өрнүүлээд байна. 7-р сарын 20-оос эхлэсэн уг аяны хүрээнд ААН, байгууллагынхаа ойр орчны шарилжийг цэвэрлэх уриалгыг гаргажээ.

Аяны захирамж болоод удирдамж, шарилж лууль цэвэрлэх зөвлөмжийг тус багт үйл ажиллагаа явуулдаг 50 гаран байгууллага, ААН-д хүргүүлсэн. Мөн бусад багийн ажлын алба, ААН, байгууллагуудыг аянд идэвхитэй оролцож шарилжгүй хот болохыг Хүрэнбулаг багийн ажлын албанаас уриалсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.