ЭРДЭНЭТ ХОТОД 3,3 КМ ОРЧИМ ҮРГЭЛЖЛЭХ ҮЕРИЙН УСНЫ СУВАГ ШИНЭЭР БАЙГУУЛЖ БАЙНА

0

Төлөвлөлт тэргүүтэй хүчин зүйлсээс хамаарч Эрдэнэт хотын хэд хэдэн хэсэгт бороо, хур цасны хайлмаг тогтох асуудал гардаг. Тэгвэл үүнийг шийдвэрлэх зорилгоор энэ онд орон нутгийн төсвийн 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөөр 4 байршилд үерийн усны сувгийг шинээр байгуулах ажил хийгдэж байна. Тодруулбал, Шанд багт 400 метр, Наран багт 700 метр, Рашаант багт 400 метр, Согоот, Бүрэнбүст багт 1411 метр, Булаг багт 338 метр буюу нийтдээ 3,3 км орчим үргэлжлэх үерийн усны сувгийн ажил эхэлжээ.

Одоогоор ажлын гүйцэтгэл хэвийн үргэлжилж байгаа  бөгөөд хяналтыг аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас тавьж байна. Энэ онд хийгдэж буй үерийн усны сувгууд нь угсармал хавтан болон цутгамал технологиор хийгдэж байна. Эдгээрийг 9-р сард багтаан дуусгахаар ажиллаж байгааг албаны хүн хэллээ. Үерийн усны сувгийн ажлыг гүйцэтгэгчээр “Өлзий хутгийн наран”, “Эрин гүрэн”, “Эрд Уул”, “Ээлт өлгий” болон “Эм Даблью Ти” ХХК ажиллаж байна.


Энэ оны 2-р сард гарсан судалгаагаар сүүлийн 5 жилд Эрдэнэт хотод нийт 9 удаагийн үер усны гамшиг тохиолдсоны улмаас 7 хүний амь нас эрсдэж, иргэн, ААНБ-уудад олон арван сая төгрөгийн хохирол учирчээ. Тэгвэл одоо хийгдэж үерийн усны сувгууд ашиглалтад орсноор дээрх эрсдэл үгүй болох боломжтойг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.