ШИНЭЭР ХИЙГДЭЖ БУЙ АВТО ЗАМУУД 8-Р САРЫН 15-НД БҮРЭН ДУУСНА

0

Энэ онд Орхон аймагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр “Баян” худалдааны төвөөс Сүмийн уулзвар хүртэлх 540  метр үргэлжлэх хатуу хучилттай авто зам, Уртын гол, Их залуу, Булаг багт нийтдээ 3 км үргэлжлэх сайжруулсан шороон замын ажил хийгдэж байна. Хатуу хучилттай авто зам барихад 392.3 сая, сайжруулсан шороон зам барихад 70,7 сая орчим төгрөг тус тус батлагдсан юм.

Одоогоор шороон замын ажил 80 орчим хувьтай, хатуу хучилттай замын асфльт хучилтын ажил үргэлжилж байна.  Эдгээр ажлуудыг 8-р сарын 15-нд бүрэн дуусгах зорилт тавиад байгаа юм байна. Түүнээс гадна энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2115 м.кв, “Аваар”-ын зардлаар 2200 орчим м.кв авто замын нөхөөсийн ажил хийгдсэн.

Гэхдээ энэ жил хур ихтэй байгаа тул авто замын нөхөөс нэмж хийх шаардлага гарч байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Шинээр авто авто барихаас гадна Шанд, Их залуу, Уртын гол, Говил, Баянцагаан багт 11 байршилд автобусны орчин үеийн буудал байгуулахад 100 орчим, хэвтээ болон босоо тэмдэг, тэмдэглээ шинээр хийхэд мөн тооны хөрөнгө зарцуулж байна. Эдгээрээс гадна энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7-р хороолол буюу Евро эко төгөл орон сууцны хорооллын урд талаар өнгөрөх 4 эгнээтэй 900 гаруй метр хатуу хучилттай авто замын ажил хийгдэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.